ХБНГУ-аас шуудан илгээмжээр цай, савангийн хайрцагт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис хийж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
90
legacy:otgonjargal gaali/gaali.jpg

Гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг таслан зогсоосон байна.

Илрүүлсэн хэрэг, зөрчлөөс онцолбол:

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХБНГУ-аас шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр илгээсэн илгээмжид цай, савангийн хайрцагт нуун далдалсан нийт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис байсныг рентген хяналтаар гаалийн албан хаагчид илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаа. Тухайн 840 грамм Хашиш гэх нэршилтэй бодис нь ойролцоогоор 3360 хүний нэг удаагийн мансуурах хэрэглээ болж байна.

legacy:otgonjargal gaali/tgaali3.jpg

Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

legacy:otgonjargal gaali/gaali1.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    Irgen gd bga almn

    Yugd hutsd bga alwe ci

  • М
    Монгол

    Гааль маш сайн ажиллаж байна магтах үг олдохгүй юм . Өндөр хөгжилтэй гэх оронд бид хэрэггүй , байгалийн баялагийг маань дээр суух хэдхэн хүнийг хахуулдаад дуусгана . Хөгжил гэдэг энэ ч юм шиг . Францаар Эрдэнэт шиг хот бариул . Хотыг бол эд арай л устгаж чадахгүй юм шиг байна

  • З
    Зочин

    Нөгөө айхтар өндөр хөгжилтэй Герман улс нь илэрүүлдэггүй ээ, Европын дамжуулагч улс болчихсон юм байна, олон цагаач авахаар ингэж байгаа юм даа.

  • З
    Зочин

    Манайхыг басч байхгүй юу новшнууд

  • И
    ИРГЭН

    Монгол улс хар тамхи мансууруулах бодисыг дэмжсэн хуультай улс юм чинь аргагүй!!! Ккк

  • Z
    Zoch

    ter hujagas bolch bvr ih orj irj bga!!.hujagas orj irj bga hvns baraagn sain shslgah estoi!!!!

  • З
    Зочин

    Элчингээр ажиллагсад холбогддог биз дээ. Холбоотой хүнийх нь ам руу чихэж алахсан. Битгий Монголчуудыг хорло новшоо.

  • Ү
    үглээ.өвгөн

    Сайн.ажиллаж байна.Магтаж байна.

  • З
    Зочин

    Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud