Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 22 сек
30
legacy:niislel nyambaatar/sek1.jpg

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг НИТХ-ын 2022 оны 82 дугаар тогтоолоор баталж, өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Уг журамд машин цагийн зардал болон машин цагийн гүйцэтгэлээр нийтийн тээврийн жолооч нарыг дүгнэдэг байсан. Тэгвэл журамд өөрчлөлт оруулж, гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр буюу жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдаад байна. Өнөөдөр ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан болж, хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, НТБГ-ын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Б.Бадамдорж, НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж нар оролцлоо.

legacy:niislel nyambaatar/sek2.jpg

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад бий болгох ажлыг хэлэлцэж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Нийтийн тээврийн тав тухтай үйлчилгээг бий болгох зах зээлийн шударга зарчим бол энэ юм. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо зах зээлд шударга өрсөлдөнө гэсэн үг. Мөн сүүлийн 10 жил ашиглаж ирсэн нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө.

legacy:niislel nyambaatar/sek3.jpg

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлсэн. Мөн үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй бөгөөд улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан бол энэ жилээс 1000 төгрөг болгосон. Түүнчлэн цахим төлбөрийн системд шилжих үед буюу 2015 онд KPI нэвтрүүлэх гэж байсан ч дэмжигдээгүй. Иймд бид жолоочдын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахыг зорьж байна.

legacy:niislel nyambaatar/sek.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    3 -р цахилгаан станцын буудал дээр очоод таг алга болцгоодог, 40-50 минут хэвийн, зарим нь руль дээрээ утсаа ухаад таг......, хүнээ авахгүй цуваад явдаг, нэг удаа 70 дугаарын 2 автобус, 61 дугаарын автобуснууд хүйтэнд гурвуулаа хүн авахгүй явцгаасан тохиолдол бий, энэ мэт замбараагүй үнэхээр дураараа байгаа шүү!!!!! Сайхан шинэ автобуснуудтай болсон, жолоочид нь эсрэг болчихлоо .....бүгд биш шүү...Буудал дээр зогсохгүй, зогсоод хаалгаа онгойлгодоггүй.....эргүүчүүд хүртэл байна Буудал дээрээ заавал зогсож, хаалгаа заавал онгойлгох ёстойг мэдүүлээч!!!!!

  • З
    Зочин

    Эргүү даваадалай нэртэй ац минь эхлээд автобуснуудаа цэвэрлэ дараа нь том том юм ярь

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00