С.Энхтөр: ТҮЦ гэснээс микро автобусыг байхгүй болгох гэж юу болсон гэж санана

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
290
legacy:2025/04/NewFolder1/enkhtor1.jpg

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-ТҮЦ гэснээс микро автобусыг байхгүй болгох гэж юу болсон гэж санана. Микрочид хотын захиргаа, талбай, заримдаа зам хааж жагсаад, тэр үед Баасан гэж эмэгтэй манлайлаад овоо юм болсон доо. Бас л өчнөөн хүний амьдрал, шатаана үхнэ болоод л байсан. Одоо яав, зүв зүгээр автобус барих нь бариад өөр юмаар амьдрах нь амьдраад явсан. Микро ч хотын өнгө үзэмж, соёлыг бхгүй болгож, замын хөдөлгөөний дүрэм журам, осол аваарыг манлайлдаг, буудал болгон дээр арав хориороо хашгичсан чимээ, хотод бол хүнээ булаацалдаж уралдаж давхилдаад ай бас л эвгүй байсан шүү.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/15

    Энхтөрөө тэгж яривал чи ногоон автобусны асуудалд шууд хамааралтай шүү Улаанбаатар такси нэртэй байхад нь чи дэслэгч цолтой байхдаа Ганхуягтай холбоотой байсан биз дээ та хоёрын луйвар эрт эхэлсэн шүү! Би ганцаараа мэдэх биш бүх жолооч ажилчид мэднээ

  • З
    Зочин2025/04/14

    Битгий март нийтийн тээвэр микро орж ирж хөгжсөн бдаг бгаа шүү явах унаагүй дампуурлаа зарлаад ажилчдаа халж байсан түүх бдаг

  • З
    Зочин2025/04/14

    Баасан авгай баяжаад алга болсон уу

  • С
    Сонин2025/04/13

    Энэ цагдаа нар төрд ажиллаж тэтгэвэрт гараад дараа дахин төрд ажиллаад байдаг нь ямар учиртай юм бэ...

  • З
    Зочин2025/04/13

    Зөв. Түц, микронууд хотод хэрэггүй ээ.

  • З
    Зочин2025/04/13

    Автобусны буудал дээр ТҮЦ байснаас болж буудлын орчин бохирдсон. Хувийн машинууд автобусны буудлыг эзэлж зогсож байна. Журамлах нь зөв.

  • З
    Зочин2025/04/13

    Tuts zailuulah n zuv zuv. Shees unertsen bohir zavaan orchintoi bugdig zailuul

  • З
    Зочин2025/04/13

    Манай Энхтөр замын цагдаа байхаасаа л шудрага эр бсан даа. Заавал хариуцлаг тооцуулах гээд шудрага зан гаргаад дарга нараа эсэргүүцээд бдаг болхоор дарга нар их дургүйг бж билээ. Амжилт энхтөрдөө

  • З
    Зочин2025/04/13

    Тм шүү. Маш их аюул пагуулдаг байж билээ одоогийн энэ жавхлан дуучин микронд кандукар хийж орлоод микронтой жавхланг чанга дуутай чанга оролдог бацаан гээд амилуулах дуртай байж билээ. Түц муухай зайлуулах хэргтэй

  • Т
    Тогоо2025/04/13

    Тэр үед том автобусанд хүн суудаггүй байлаа. Суух юу байхав зогсох нь хэцүү байсан учир микроавтобусанд суудаг байв. Бас дулаахан. Ингээд микротой том оврын автобус өрсөлдөх боломжгүй тул захиргаатай хуйвалдаж шугамаас хаслаа. Одоо л хүн суудаг болно гэж тооцтол зорчигчид нь суудлын машиныг сонговоо. Түгжрэл ийнхүү үүслээ. За, тэгээд ногоон автобус болтлоо дампуурав. Цааш нь ярих уу яах вэ, Энхтөр гэгч хурандаа гуай. Жам ёсны эрх, үл үзэгдэх гар гэж сонсоогүй л нэгэн бололтой

  • И
    ИРГЭН2025/04/13

    Хуучин автомашины импортоо хэзээ багсгаж энэ түгжрэл, энэ валютын хомсдолоо зогсоох Монгол улсын төр юм болоо??? Дампуу дампуу гэхдээ арай хэтэрчихсэн төртэй улс юмаа!!! Хэдэн ченжүүдээс хахууль авч гаднаас хуучин буруу хүрдтэй машины импортыг дэмжээд түгжрэлийг өөгшүүлээд сууж байдаг МАН-АН-Н мафиууд одоо болиосой!!!

  • З
    Зочин2025/04/13

    Баасан Авгай гэснээс тэр авгай хайцийн бол үхцэн үү амьдуу

    • З
      Зочин2025/04/14

      Зөнөсөн!

  • И
    Иргэн2025/04/13

    Хоцрогдсон бүхнээ хойш нь хаяаад ургшаа харж амьдрахгүй үхширсэн юмтайгаа зууралдсан Монголчууд байж таарахгүй!!! Монгол улс Дэлхийн хоцрогдсон улс болоод бн!!! Энэ хотын түгжрэл хотын хүмүүсийн тархины түгжрэлийг хэзээ гаргана!!!

  • М
    Ммм2025/04/13

    Цаг цагаараа байдаггүй гэж аливаа шинэ зүйл үеээ өнгөрөөж хагдарч солигддог нь хорвоогийн хууль юмдаа.

  • З
    Зочин2025/04/13

    Түц ийг нүүлгэх хэрэгтэй жинхэнэ найрка архи аягүй бол мөнгөгий төлөө хар тамхи ч зарж мэднэ жаахан соёлтой амьдарцгаая

    • З
      Зочин2025/04/13

      Тийм шүү

  • З
    Зочин2025/04/13

    Үмхийрсэн шивтэр ханхлуулж тархаасан бохирын дээд бохир газрууд болсон шүү дээ, эргэн тойрон нь биз засах газар болсон байх

  • З
    Зочин2025/04/13

    SAWN 8 0955877

  • И
    Иргэн2025/04/13

    Хотын даргын шийдвэр хэрэгжиж байгаад талархаж бн. ТҮЦ нүүлгэхэд цагдаа нар зогсож бн гээд хүмүүс муулаад бсан, харин ч үгүй шүү. Цагдаа нар зохицуулахгүй бол ТҮЦ-нийхэн давраад ачуулахгүй шүү дээ. Заваан ТҮЦ-нүүд зайлсанд хот даяараа талархаж байгаа. Сэлүүхэн, цэвэрхэн сайхан байна. Хот маань өнгө оржээ. Хар шөнөөр ТҮЦ- байрлуулбал өндөр торгууль ногдуулах хэрэгтэй.

  • З
    Зочин2025/04/12

    Т,ү, ц хэрэггүй ээ

  • З
    Зочин2025/04/12

    Түүцнүүдийг буулгах нь маш зөв хотын даргадаа баяр хүргэе

  • Т
    түцхүү2025/04/12

    Түц өдөр шөнөгүй ажиллахдаа бие засах газаргүй тул ундааны болон шилэнд шээгээд сэмхэн гаргаад цацдаг гэсэн. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй ТҮЦ ийг бүгдийг нь буулгаж ачиж байгаа нь маш зөв.

  • З
    Зочин2025/04/12

    Odoo ene changa duutai mototsikluudiig boliulmaar bna deerees in zam deer bgaa ywgan hvnii gartsuudiig deegvvr gvvren gartsaar shiidmeer bna hvvhed bagachuud mash iheer osold orj bna.chanargvi jolooch nar ih tugsuj zamiin hudulguunii dvrem soyliig ogt medehgvi bgaagaas gadna egnee bair dohioch uguhgvi mashinaach bvren medehgvi jolooch nar ih bna tiim bolhoor gvvren garts heregtei bna adaglaad hudulguunii ursats uulzwar newtreh tvgjrel bagasana iim hvnd oirhon tvgjreliig 10%ch boltugai bagsahchihaar zviliig yagaad hiihgvi bna we ashigvi bolhoor hiihgvi bna setgel alga bna hiihiig hvsehgvi bna ene tvgjreliig buuruulah gej bgaa erhem darga nar

  • Н
    Нэргүй2025/04/12

    Тэр үнэн одоо сайхан болсон

  • З
    Зочин2025/04/12

    Үнэн шүү. Тэр үед хашгираад л хаанах нь мэдэгдэхгүй. Цаг хугацааны эрхээр шахагдаад нам болсон. Гэхдээ тэр үед автобус такси ховор зах зээлийн үе байсан. Одоо ТҮЦ шахагдах цаг болсон. Хаа сайгүй цэвэрхэн дэлгүүр үйлчлүүлэх газар байдаг болсон. Тав тухыг эрхэмлэдэг болсон залуучууд. Харин тэр үйлчилгээний газрууд бизнес эрхлэгчид ядаж цэвэр ус хагас бэлэн бүтээгдэхүүнээ хямд зарахад болно. Дандаа ашиг харах хэрэггүй. Тэгвэл үйлчлүүлэх хүмүүс нь ихсэнэ. Плов дээр 10-15 мянган хүн дугаарлаж байгаа нь тод жишээ

  • З
    Зочин2025/04/12

    Энхтөр битгий онгир

  • З
    Зочин2025/04/12

    Устгах сүйтгэх яах вэ амархан хийж босгох л хэцүү одоо аймгуудад нийтийн тээвэр сөнөсөн

  • М
    Монгол2025/04/12

    Тухайн үедээ түүхэн үүрэгээ гүйцэтгэсэн шүү Микроавтобус,