ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 10 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороотой

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/08/022.jpg

2025 оны 05-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 05-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +7…+9 градус дулаан байна.