МУГЖ У.Уранчимэг Тамгагүй төр буюу “Монгол хаан“ төслөөс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин 32 сек
90
legacy:3nam/uranchimg.jpg

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” драмын жүжгээс МУГЖ Уранчимэг гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Жүжигчин Уранчимэг миний биед Тамгагүй төр буюу Монгол хаан төслөөс албан ёсоор гарч байна..." гэж цахим хуудастаа нийтэлжээ. Энэ талаар,

- Төрийн соёрхолт Б. Лхагвасүрэнгийн зохиол Тамгагүй төр жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр 3 жилийн туршид чадан ядан ажиллажээ.

Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол,деталь бүрийг сэтгэж бодож , хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж…сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсээн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтонд сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа.

Монгол жүжигчдийн ур чадвар , чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан АНХНЫ үндсэн багийн уран бүтээлч,жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ… Г.Эрдэнэбилэг, Г.Дөлгөөн, С.Болд-Эрдэнэ, Б.Шинэбаяр та бүгдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү.

Монголынхоо Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа 171 удаа монгол хэл дээр, 9 удаа англи хэл дээр ,

Англи улсын Лондон хотноо Вэст Энд Колиузм театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр,

Сингапур Марина Бэй Сандс театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, 2 удаа англи хэл дээр НИЙТ 207 удаагийн тоглолтыг мэргэжлийн стандарт дагуу алдаа мадаггүй хийж дуусгасан байна.

Миний хувьд одоо энд хүрээд өндөрлөж байна… гэжээ. Түүний хувьд "Хувьсал" хэмээх замыг нээж "Монголын кино урлагт "Зүрхээр наадагч", "Атганд үлдсэн эрдэнэ", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Ноён эмэгтэй" зэрэг дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдээ гайхшруулж "Урнаа" гэдгээрээ аль хэдийнэ танил болж хоногшсон. Тэгвэл Монголыг дэлхийн тавцанд таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж яваа "Тамгагүй төр"-ийн сор болсон жүжигчдийн нэг ийнхүү тайзнаа дахин үзэгчидтэйгээ "уулзахгүй" нь.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Ядарсан байх л даа, хөөрхий.

  • О
    О.ДӨЛГӨӨН1 жил өмнө

    УНАВАЛ ХАМТ УНАНА ШҮҮ ! УРНАА ЭГЧЭЭ

  • З
    Зочин1 жил өмнө

    ТОГЛОЛТЫН БЭЛТГЭЛ ! ТОГЛОЛТ БҮРИЙГ ! ХААНААС ХЭРХЭН ЯАЖ ! ХЭНИЙ ДАНС РУУ ! ОРЖ ГАРСАНЫГ ШАЛГАН ТОГТООХОД ХОРИХ 461 - Р АНГИД НИЛЭЭД ХЭДЭН ЭТГЭЭД АЧИГДАНА !!!!!!!!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Зөв шударга хүн тэнд байх ёсгүй

  • З
    Зочин1 жил өмнө

    Singad Hero Baatariin amrag Bella tai aimar zodoon shaasan gd bsan unen l yum bna lda haha

  • З
    Зочин1 жил өмнө

    Цагийн аясаар хувирч байдаг хамелеон

  • З
    Зочин1 жил өмнө

    Дөлгөөнд илүү цалин өгөөд тансаглуулаад бвал тэгнэ ш дээ ккк

  • З
    Зочин1 жил өмнө

    Ongoc jivheer zugtsj baigaa harh shig

  • З
    Зочин1 жил өмнө

    Бүүр нэг хичээж зүтгэж байгаа нь харагддаг Урнаа чи шүү