Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
80
legacy:uchral gishuun/2024 shine/bfgxb.jpg

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан хууль санаачлагч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталлаа. Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавар олон мянган Монгол хүн, Монгол айлын амь амьдралд сүйрэл, зөвхөн нэг жилд 500 сая ам.доллар гадагш урсган улс орны эдийн засагт хохирол учруулсаар ирсэн. Тоглосон нь өрөнд ороод хохирол дуусдаггүй.

Бүтэн жилийн туршид бүх хүүхдэд олгох 1,7 их наяд төгрөг, улсын валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх доллар бооцоо, мөрийнд урсаж, инфляц, гэр бүл салалт, амиа хорлолт, донтолт, ажил эрхлэх хүсэл сонирхол бөхөөх гэх мэт нийгэм эдийн засгийн олон талын хор хохирол дагуулдаг.

Хууль батлагдсанаар:

-Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

-Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.

-Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.

-VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

-Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.

-Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.

-Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Хууль хяналт, банк санхүүгийн байгууллага хууль хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг хүсье" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    электрон тамхи оруулахгүй хууль батал. Архи тамхиа хязгаарлах гаалийн татвараа 50 хувь болгооч

  • З
    Зочин

    Zov zov demjij bna

  • З
    Зочин

    Хориглолоо хорилоо гээд байхын интернет сайтууд фб-р биеэ үнэлэгчид мөрийтэй тоглоом сурталчилаал байна. Уг нь энэ хоёр хоёулаа хориотой байдаг.

  • Д
    Дүлзэнбурмаа

    Дотоодын мөрийтэй тоглоомын газруудаа цэцэглүүлэх нь дээ янз нь. Ард нь өөрсдөө сууж байдаг гэж дуулсан өөрсдийх нь ашиг гадагшаа гараад байхаар хууль батлуулах нь зөв л дөө.

  • З
    Зочин

    Маш зөв тоглохыг бүрэн хориглох нь зүйтэй. Тогловол торгуультай.

  • О
    Оройтсон бороо

    Өнгөрсөн борооны араас цув нөмөрчээ, ард түмэн 1xBet-д шулуулаад дууссаны дараа хууль гаргав.

  • З
    Зочин

    Mash zov .

  • З
    Зочин

    Маш зөв алхам