ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлтээ цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэхээр тусгажээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 29 сек
90
legacy:2025/06/a69412c4b72c4272a6cfd7f2dc2e079c.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал практикт үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, түүнчлэн гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулагдах гэх мэт шинэ тулгамдаж буй асуудлуудыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа болно.

Ийнхүү хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгалаа:

1. Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгалаа.

2. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа.

3. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа.

4. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нөхцөл, шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж, эцэг, эх байх эрхийг сэргээх хүртэл хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлөгдөх байдлаар зохицууллаа.

5. Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ.

6. Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгалаа.

7. Цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгалаа.

8. Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүллээ.

9. Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа.

10. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gangaa

    За чи мэддэг юмаа хуцаарай. Эцэг эх нь архи дарс хэрэглэдэггүй, цус ойртоогүй хэвийн гэр бүл байлаа ч хогийн вакцинаас чинь боож олон хүүхэд нярай үeдээ цус харваж насаараа өвчтэй үлдэж байгаа нь ч олон. Тэр болгоныг чичлээд явах санаатай юу пизда минь. Та эр завхай явдлаараа өвчин олдог хүмүүс чинь өвчтэй бол шинжилгээгээр ээ илрээд авахуулчихдаг гэнэлээ. Мэдэж хуцаарай.

  • Х
    Хэн хэн

    Явсан явалдсан 2 т 2 ланд нь хариуцлага хүлээлшэ торгууль маш өндөр тусга албадан юманд явуул ингэхгүй бол энд тэндгүй хүүхэд хийсэн хүмүүс

  • Т
    Тэр нэг гичийд хандаж хэдэн юм хэлий

    Одоо сайхан жаргалтай байна уу пицда минь яаху явж л бай жаргаж л бай 3 хүүхэдтэй.зүгээр олсон мөнгийн гударцгаагаад хэвтэж байхгүй муу гичий өвчиний үүр болоод үхээрэй үйлийн үр чинь үр хүүхдүүдэд чинь ирнэ гэдгийг ойлго за бузар минь.Чам шиг хүн байхуу Ахыг минь Солонгост хөдөө хээр мал дээр ажиллаж байсан мөнгийг нь бүгдийг нь авдаг.ах минь өөртөө турсик оймсны ч мөнгө үлдээдэггүй байсан.Тэгхэд чи энд 3 жил өөр хүнтэй завхайрч бүр авсан байранд нь хамт гэр бүл болоод сууж байсан дүр зураг Монголдоо ирхэд нь ингэж угтсан байдаг юмдаа.Чамайг биш хүүхдүүдээ бодоод өргөдлөө өгөхгүй байгаа шүү бузар минь.Хүүхдүүдээ яаж тархи толгойг нь эргүүлсэн болхоороо тэр ил амрагтайгаа байранд нь хэдэн хүүхдүүдтэйн сууж байдаг байна чам шиг ичих булчирхайгүй энэ хорвоод дахиж битгий гарч ирээсэй пицда.

  • З
    Зочин

    Монголчуудч ангиинхан ажилынхан танил найзууд гээл амралт зугаалга кароке бар нииллэг симнар хурал гээл ил цагаан эхнэр нөхөр мэт болчихсон байдагшдэээ

  • З
    Зочин

    Za ashgui de Ingeed baga bagaar saijruulaad yavbal ashtai yu. Odoo bol arai l zah zambaraagui bga shu

  • З
    Зочин

    Аутизм, тахир дутуу хүүхэд цус ойртолт, эх эцгийн үр хөндөлт, согтуу, мансуурсан, тамхины хэрэглээ гэх мэт.үедээ ураг олохоос их шалтгаалж бна. Муу үйлийн үрийг эцэг эх нь өөрсдөө тарьж бна. Архи уух, тамхи татах, чихэрлэг, гаазтай ундаа зэрэг элдэв хүнс гэх мэт хорыг 7-14 хоногт биеэ цэвэрлээд хавьталд орохыг зааж сургаж хэвшүүлмээр бна. Гажигтай хүүхдийн шалтгаан нь эцэг эхийн муу үйлийн үр шүү дээ. Үүнийг анагахын болон шашны сургаалаар ойлгуулмаар бна. Цус ойртолт, гажиг ургийг эрт тогтоож цэвэрлэх гээд их л асуудал бна даа. Хөгжлийн бэрхшээлтэй гэх хүн дэндүү олширч бна шүү. Хүн амын удмын сан нэг л бишээ ...

  • З
    Зочин

    1.Гэр бүлээс гадуурх харилцааны буруутайгаас нь Сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх хууль эрх зүйн үндсийг дэмжинэ. 2. Хамтран амьдрах, гэр бүл болох үеэс гэрээ байгуулж аль 1 талын хөрөнгийг маш тодорхой тусгаж, амьдрал салсан тохиолдолд тэр хөрөнгийн зохих хувийг үөвхөн хүүхэдэд өгөх, хамтын амьдралаас хойш бий болсон хөрөнгийг үнийн дүнгээр ам бүлд хувааж Шүүх шийддэг болох. Хүүхдийн тэтгэмж 0-18 насанд нь төлөх хэвээр байх. Саналтай бна.

  • З
    Зочин

    Гэр бүл болход хамгын чухал асуудал бол цус ойртолттой байх гёни шинжилгээ хийх, дээр нь эр эм 2 ыг бас гений шинжилгээ хийлгэх магадгүй эцэг эх болох гэр бүл болж байгаа эр эм 2 ын эцэг эх цус ойртолттой байх эсэхийн заавал шинжлүүлж байхгүй бол аль нэг нь цус ойртолттой байж байгаад хүүхэд төрвөл маш хэцүү хүүхдүүд төрж бна ном сурахгүй ухаан муутай дүгнэлт хийх чадваргүй уур уцаар ихтэй донтох өвчинд автамхай гаж донтой ухүүхдүүд ихээр төрж бна энэ бол ичиж зовох асуудал биш үр удмаа энэ хорвоод үлдээж байгаа улсууд сайн гентэй чадварлаг үр хүүхдүүд үлдээх ёстой аль нэг тал нь цус ойртолттой бж бгаад хүүхэд гарвал гарсан хүүхдүүд нь хайр энэрэл бхгүй эцэг эхээ ч хайрлаж чадахгүй зодож нүдэж алж магадгүй ийм их хор хохиролтой шүү тм ч учраас салах амархан болоод бна

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDI80955 855BOOB XXXNO