Улирлын шилдгүүд буюу чансаагаар тэргүүлсэн 8 бөхөд батламж, мөнгөн шагнал гардуулна

Хоосон
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/06/506439265_1012867280835661_2911584963670499355_n.jpg

​

Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа МЯНГАН ХҮЧТЭНҮҮДЭЭ тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “ДУРСГАЛЫН БАТЛАМЖ” , мөнгөн шагналаар урамшуулна.

​Бөхчүүдийн идэвх оролцоо, хичээнгүй зүтгэл, бөхийн уламжлалаа ёс жудгийн дагуу сахиж байгаа нь Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.

Цаашид энэхүү шагнал нь жил бүр уламжлал болон олгогдох бөгөөд ирэх жилээс МҮБХ-ны Алтан түнш байгууллагуудын шагнал дагалдах болно.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    энэ их зөв шүү амжилтаар магнайлснаас гадна амжилт багатай ч гэсэн идэвхтэй оролцсон өндөр цолтой ахмадтийшээ хандаж байгаа бөхчүүдээ бас урамшуулдаг байвал зүгээр, аврагууд болон Пүрэвдагва мэтийн том цолтонгууд оролцоод цолоо дуудуулж байна гэдэг бас нэг чухал оролцоо.