Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
К.Ёолк: Хүрэл медаль хүртэж, медалийн давцанд гарах 4 хүний нэг болсондоо баяртай байна. Дэлхийн шилдгүүдийн дунд зогсох амаргүй
00

Унгарын нийслэл Будапештэд эхэлсэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон ОУХМ К.Ёолк хүрэл медаль хүртсэн. Бразилийн бөхийг нэмэлт цагт ялснаар дэлхийн аваргын 32 дахь медаль, 19 дэх хүрэл медалийг эх орондоо авч ирсэн тэрбээр Жүдо бөхийн ДАШТ-д анх удаа оролцсон юм.
Бид түүнийг эх орондоо ирэхэд нь уулзаж, тэмцээний талаар цөөн хором ярилцсан юм.



