Love & Nature-д Бритточууд 30 хувь хөнгөлөлттэй

Монголын анхны регги хөгжмийн фестиваль 2025 оны 6-р сарын 21-нд Sky Resort-д гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Love & Nature бол зүгээр нэг хөгжмийн наадам биш. Энэ бол хүн, байгаль, амьтныг ялгаварлалгүй хайрлах үзлийг түгээдэг соёлын хөдөлгөөн юм.
Энэ зуны хамгийн хүлээлттэй хөгжмийн арга хэмжээ болох Reggae Festival 2025 танд амьд хөгжим, халуун уур амьсгал, өнгөлөг соёлын хослолыг мэдрүүлэх гэж байна!
Бритто карттай харилцагч нар фестивалийн үүднээс 30% хөнгөлөлттэй үнээр таксаа авч нэвтрэх эрхтэй.
2025 оны онцлох зүйлс :
Монгол, Япон улсын регги уран бүтээлчид
Bob Marley-ийн 80 насны ойд зориулсан тусгай tribute концерт
Амьд хөгжмийн хамтлагууд
Арт болон гар урлалын талбай
Эко бүтээгдэхүүний үзэсгэлэн
Хүүхдэд ээлтэй, бүтээлч орчин
Мөн энэ зуны хамгийн том аялалын экспо болох Аялал expo 2025 болох болно.
Бритто карт үргэлж танд хэрэг болно



