УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт хуулийнхан нэгжлэг хийж буйтай холбоотойгоор АН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2025/06/511016990_1124799393022734_1916120724089963882_n.jpg

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн зуслангийн байшинд хуулийн байгууллагаас шалгалт хийж байна. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа шууд дамжуулалт хийж мэдээллээ.

Тэрбээр "32 сая төгрөгийн өртөгтэй дүүгийн маань байшинг шалгаж, нэгжлэг хийж байна. Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар хулгайч нартайгаа тэмц. Гишүүний дархан эрхэд битгий халд. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ хуулийнхнийг ЭНКАНТО саунаас удирдахаа боль. У.Хүрэлсүхийг дарангуйлагч гэж хэлээд шалгуулж байна" гэсэн юм.

Тэгвэл яг одоо уг асуудалтай холбогдуулан АН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Энэ юундаа сандраад байгаа юм? Дүүгийх нь гэрт нэгжлэг хийсэн байна. Ганбаатар тэнд МҮЭХ-ноос хуссан юмаа нуучаагүй л бол тайван байгаачдээ.? Учиргүй сандчин орилж бахираад яадаг юм.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Босоо Ганбааг матарлаж байгаа царай нь

  • З
    Зочин

    Uildverchinii evleliin gazriig union buildingiin kompani d zarsan gdgiig hun bolgon l 2013 onoos l yaridag bsn shte