АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах явцад нэгжлэг хийсэн. Гэтэл ямар ч хамааралгүй С.Ганбаатар гишүүн нэгжлэгийн үеэр ирсэн

Улс төр
Turbat
Унших: 1 мин 1 сек
60
legacy:2025/08/510258935_710075204987700_5555792211537150461_n.jpg

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн зуслангийн байшинд хуулийн байгууллагаас шалгалт хийж байна. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа шууд дамжуулалт хийж мэдээллээ.

Тэрбээр "32 сая төгрөгийн өртөгтэй дүүгийн маань байшинг шалгаж, нэгжлэг хийж байна. Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар хулгайч нартайгаа тэмц. Гишүүний дархан эрхэд битгий халд. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ, хуулийнхныг Энканто саунаас удирдахаа зогсоо" гэсэн байдаг.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан комиссар Б.Билэгтээс тодруулахад "Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн ААН-үүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа.

Энэ шалгалтын явцад прокурорын зөвшөөрлийн дагуу өнөөдөр БЗД-т байрлах ААН-д бүртгэлтэй газар нэгжлэг хийсэн. Гэтэл энэ үеэр өөрт ямар ч хамааралгүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирж лайв хийсэн. Тус нэгжлэг хийж буй газар нь ААН-д бүртгэлтэй" гэх тайлбарыг өглөө.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ҮЭ газрыг зараад өндөр барилга барьсан,Ганбаатар шиг заргач хүн газар дээрээ юу авахгүйгээр хэл амгүй зүгээр та нар барилга барь гээд лав газраа өгөхгүйдээ.

  • Б
    Босоо хүүр

    Муу босоо нэрт хүүр чинь яагаачгүй байхад гүйж очоод өөрийгөө илчилчихсэн.....

  • Х
    хүннү

    Монголын ард түмэнд сануулхад бид байнга буруу хүнийг сонгож амаа барьдаг шүү. Үе үеийн ерөнхийлөгч байсан хүмүүсээс энэ нь сайн гэж хэлүүлэх хүн байхгүй юм даа. Одоо дараагийн горьлогч нь энэ нөхөр. Бас худлаа дүр.

  • З
    Зочин

    ANUSDI BOOBN LAW GOE XXNO80955 877TSAGN SADARLI VANXANDI SEKSEER

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн соншуулийн өмнө Босоо Ганбааг матарлаж байна

  • З
    Зочин

    хөгийн жүжигчин, ҮЭ-н хамаг газар өмчийг идсэн нь илэрчих гээд сандарч л дээ гөлөг