Г.Занданшатар: Сүүлийн үед гарч байгаа олон гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/07/08/MPAPHOTO20255402751.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр "Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ" гэлээ.

Мөн энэ үеэрээ "Сүүлийн үед гарч байгаа олон гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байна. Санаанд оромгүй аймшигтай хэргүүд гардаг боллоо" хэмээсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Попроод л байх юм

  • Б
    Болд

    Энэ зөвлөл хороод чинь ихэдсэн үү гэхээс багадаагүй Зүгээр хууль дүрмээ өөрсдөөсөө эхлээд хэрэгжүүлээд эхэлчих тэгээд л болно Энэ олон зөвлөл хороо б э т дарга нараас чинь энэ улс ард иргэд залхаж байна

  • З
    Зочин

    Энэ тэнэг зөвлөл хороодоо болиочээ. Байгууллаа гээд ямар асуудлыг шийдэж цэхцэлж байсан юм?!

  • З
    Зочин

    байгаа хуулиа хэрэгжүүл баячууд дарга нарт хууль шүүх улныхан ялаануудтай адилхан үйлчилдэг болгочих өөр илүү юм хэрэггүй

  • H
    Hac

    Энэ олон хороо, зөвлөлөө үгүй хийнэ гэчихээд нэмээд байгуулаад байх юм. Юу гэж ойлгох вэ?! Үүний оронд хариуцсан мэргэжлийн байгууллага, даргыг нь сайн ажиллуулах, хариуцлага үүрүүлэх талаас нь анхаараач!