С.Шижирбат: Мөнгөгүй бол цол авахад асар хэцүү болсон.  Барилдаан сураагүй мөнгөтэй бацааныг дагуулж очоод, дамжлаад цолонд хүргэдэг новшийн үзэгдлүүд гаарсан

Хоосон
Bolormaa
Унших: 1 мин 21 сек
60
legacy:2025/07/111/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy.jpg

Увс аймгийн цол олгох барилдааны 5-ын давааны ам авах үеэр Дархан Аварга Н.Батсуурь, "Та нар барилдах гэж ирсэн юм уу. Таван цаас хайх гэж ирсэн юм уу. Энэ олон хүмүүсийг доромжлох гэж ирсэн юм уу та нар" гэж хэлж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор спортын тайлбарлагч С.Шижирбат үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Тэрбээр, "Н.Батсуурийн ярианы бичлэг яваад байна. Том цолтнууд нь өөрсдөөсөө эхэлж дуугарах нь зөв л дөө. Хамгийн их жудаг ярьсан хамгийн жудаггүй гарууд бол үндэсний бөхчүүд болсон шүү дээ. Мөнгөгүй бол цол авахад асар хэцүү болсон. Нэг нутаг ус хамаагүй, аймаг сумын цолтны заалны барилдаанд гайгүй үздэг залуус цол авахаар аймгийн наадамд очихоор нь улсын цолтнууд элдвээр дарамтлаад сэтгэл зүйгээр нь нурааж, чи цол авах болоогүй гээд тасдаж авч хаяад, барилдаан сураагүй мөнгөтэй бацааныг дагуулж очоод дамжлаад цолонд хүргэдэг ийм л новшийн үзэгдлүүд гаарсан. Баяр наадмын хуулинд 7 сарын 10,11,12-нд нэгэн зэрэг Улс аймаг сумын наадмыг хийнэ гэдэг ч мөн аймгийн засаг дарга нар өөрсдийн аймаг сумдын наадмын товоо мэднэ гээд заацан учраас зэрэг хийдэггүй будлиулдаг юм аа.

Хуулийн цоорхойг засах ёстой, тэгж байж гайгүй болно. Цагдаа, тагнуул, АТГ бүгд найрааг мэддэг мөртлөө чимээгүй байдаг. Улсын наадамд хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд дахиж сонгогдохын тулд найраанд оролцдог. Сонгуулиар нутгийн бөхийг дагуулж явдаг тохироотой. Найрааны мөнгө буюу төсвийн мөнгө тендерүүдийн мөнгө чинь ард түмний л мөнгө шүү дээ. Ард түмнийг хохироож хууран мэхэлсээр байхад ард түмэн өөрсдөө найрааг өөгшүүлж хүлээн зөвшөөрдөг дөө. Үзэхээ байгаад ирэхээр өөр болно л доо" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Michael Gard1 жил өмнө

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • З
    Зочин1 жил өмнө

    Tegd goy batalj chadhimu

  • М
    Мөнгө1 жил өмнө

    Угаасаа 90 ээд оноос хойш бүх юм мөнгөний араас орсон.

  • З
    Зочин1 жил өмнө

    Батсуурь өөрөө Дарханд бас улсын цолтой бөхчүүдээр дэмжүүлээд л цолонд хүрч байснаа мартсан юм байхдаа. Тухайн үед Дарханы ард түмнийг доромжилсоноо тас мартсан уу хүн хогоо

  • З
    Зочин1 жил өмнө

    Батсуурь угаасаа новш шүүдээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Мөнгө гоё, нам руу мөнгөнөөсөө өгнө