ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээ эцэслэн тохиролцжээ

Хоосон
Turbat
Унших: 1 мин 55 сек
90
legacy:2025/09/received_763184589756083.jpg

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа. Гурван улсын төрийн тэргүүний VI уулзалт 2022 онд Узбекистан улсын нийслэл Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү 3 жилийн дараа болж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 85 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа чухал ололт амжилттай байгааг тэмдэглээд, тухайлбал, Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван талын худалдаа, байгаль орчин хамгаалал, гааль, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, одоогийн хамтын ажиллагааг улам ахиулахыг санал болгов. Түүнчлэн Хятад улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, монгол болон оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван улсын интеграцийг нэмэгдүүлж, гурван талт хамтын ажиаллагааг Евразийн эдийн засгийн хоолбоо, “Бүс ба Зам”, “Талын зам”-ыг уялдуулах хүрээнд тээвэр, логистик, гааль, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгахыг санал болголоо.

Гурван улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт, үзэсгэлэн худалдаа зэргийг тогтмол зохион байгуулж, хүмүүнлэг, хилийн ус, аялал жуулчлалын дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов.

Түүнчлэн гурван улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой асуудлаар санал солилцлоо.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Солонгос Америк гэж санархаад хэгэггүй хоёр хөрштэйгээ чөлөөтэй харицах хил галь хүнд суртал үгүй байгаасай

  • З
    Зочин1 жил өмнө

    Нахуй блять расия в пизду

  • Б
    Болд1 жил өмнө

    Ура Ура Ура

  • З
    Зочин1 жил өмнө

    Сайхан мэдээ бн аль эрт л энэ 2тойгоо шийдэлд хүрэх байсан юм ардчилсан намын гомочууд үргэлж 2хөрштэй муудалцуулах яс хаях ажил хийж бдаг

  • З
    Зочин1 жил өмнө

    Яасан муухай муу ёртой юм зураг вэ?

  • З
    Зочин1 жил өмнө

    Ёстой үнэн. Энэ хоёр хөршөөсөө хамааралтай амьдарч байгаа улс гэдгээ л сайн ойлгох хэрэгтэй. Ардчиллын алтан хараацай гэж өөрсдийгөө өргөмжилсөн Бат-Үүл, Элбэгдорж, Сосорбарам, С.Эрдэнийн хүү Одбаяр, Санжаагийн Баяр гэх мэт улс, эх орноо хорлогсод амаа татаад өгөөсэй, эсвэл Монголоос арилаасай билээ.

  • Х
    хүннү1 жил өмнө

    Мөнхийн хоёр хөрш маань шүү дээ. Монголчууд бид энэ хоёр улсыг даваад хаана ч хүрч чадахгүй. Нэгнээс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнээрээ нөгөөхтэй нь эрчим хүч бензин шатхуунаараа холбоотой ш дээ.

  • Б
    Б.Ганбаатар1 жил өмнө

    Баярлалаа

  • И
    Иргэн1 жил өмнө

    Зөв 2 их хөрштэйгөө эвсэг байвал Монголын хөгжлийн түлхүүр бидний гарт байгаа