М.Ганхүлэг: Намын дүрмээрээ ялалт авч ирсэн Л.Оюун-Эрдэнэ явах ёстой. Гэтэл бид ялагдсан хүнээ Ерөнхий сайд болгочихоод явж байгаагаа бодох ёстой

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 26 сек
110
legacy:2025/09/554dc10d8c4942f98cc33575298a302b.jpg

Арав хүрэхгүй хоногийн өмнө Ардчилсан нам шинэ даргаа тодруулж, УДШ-ээр батлуулах ажилдаа шамдаад байна. Харин нөгөө талд МАН Их хурлынхаа товоо тогтоож чадаагүй, нам дотоодоос нь "100 жилийн түүхтэй манай намд Их хурлын товоо зарлаж чадахгүй өнөөдрийнх нь тохиолдол гарч байсангүй" хэмээн шүүмжлэлтэй хандаж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн улс төрд сонирхолтой байр сууриуд хөвөрч эхэллээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн яг "гарын хүн" гэгддэг М.Ганхүлэг "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа нэгэн сонирхолтой улс төрийн байр суурь илэрхийлжээ. Түүний ярилцлагаас онцлох хэд хэдэн хэсэг байна.

Эхнийх нь, МАН намын даргаа сонгохдоо томилдог биш өрсөлддөг зарчмаа баримтлах ёстой гэх агуулга. Хоёр дахь нь, намын даргад өрсөлдөгчдийн дунд мэтгэлцээн өрнүүлэхийг дэмжиж буй санаа. Тэрбээр энэ асуудалд саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөгчдийн дунд явагдсан мэтгэлцээнийг жишээлэн ярьсан байх бөгөөд залуу гишүүнийхээ хувьд шахаж ажиллана гэдгээ илэрхийлжээ. Харин удаагаар нь тэрбээр өөрийн ярилцлагын хамгийн гол санаа болох Л.Оюун-Эрдэнээс намын даргын суудлыг нь авах ёсгүй гэх агуулгыг ярьсан байна.

Тодруулбал, тэрбээр "Намын Их хурал, одоогийн болох процесуудад нэлээд чих тавьж олон нийтэд нээлттэй ил тод байдлаар зохион байгуулалтаа хийж, дотоод дахь асуудлаа илэн далангүй ярьж өөрчлөлт рүү чиглэсэн байдлаа хадгалаасай гэсэн хүлээлттэй байна. Хэдэн хэдэн зүйлийг шахаж байна. Нэгдүгээрт, энэ удаад жагсаалтын гишүүд нэлээд орж ирсэн. Гэвч тэд маань одоогоор Бага хурлын гишүүн болж чадаагүй байгаа. Тэгэхээр Бага хурлын чадамжийн асуудлыг ярих хэрэгтэй. Хоёрдугаарт, аль болох өрсөлдөөн бий болоосой. Манайхыг гол шүүмжилдэг зүйл чинь шууд хүн томилоод Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмжээд явдаг гэдэг. Тиймээс энэ байдал жаахан өөрчлөгдөөсэй. Аль болох олон хүн өрсөлдөж, санаа бодлоо хэлэх боломжийг олгох хэрэгтэй. Бусад намаасаа суралцаасай гэж бодож байна. Ялангуяа тэр мэтгэлцээн надад их зөв санагдсан. Энэ байдлуудыг намын гишүүн, ялангуяа залуу гишүүнийхээ хувиар нэлээн шахаад явна гэсэн бодолтой байна. Мэдээж улс төр учраас дотроо ярилцах, хэлэлцэх цаг хугацааны зүйл гарч байгааг үгүйсгэхгүй. Ямар ч байсан энэ ондоо багтаагаад бүх асуудал нь жигдрээд явах нь зөв. Мөн одоогийн намын дарга бол ялсан намын дарга. Улс төрийн нөхцөл байдал ийм болоод л намын даргыг нь авах тухай ярьж байгаа юм шиг боловч үндсэндээ энэ хүн өнгөрсөн сонгуульд дийлэнх олонхын саналыг буюу 68 гишүүнийг ялуулж чадсан. Тийм болохоор энэ хүн намын дүрмээрээ явах ёстой. Гэтэл бид ялалт авч ирсэн биш, ялж чадаагүй хүнээ Ерөнхий сайд болгочихоод явж байгаа тохиолдол байна. Ингээд нарийн бодмоор, ярилцмаар зүйлүүд бий" гэж ярьжээ. Энэ бол тун удахгүй болохоор хүлээгдэж буй МАН-ын даргыг тодруулах ёстой Их хуралтай нь холбоотой улс төрийн өнцөг юм.

Нөгөөтээгүүр, улс төрд санаандгүй үг, үйлдэл гэж байдаггүй. Тиймээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талын хамгийн ойрын хүн нь ийм санааг хэвлэлд ярина гэдэг бол намын даргын сонгуулийг угтсан улс төрийн мессеж мөн.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Д
    Дэл

    Арын хаалганы гөлөг олон юм ярих эрх байхгүй

  • З
    Зусарч нохой

    Энэ муу ГЛГ-ийг ОЭ-ээс өөр хэн гишүүн болгохгүй ш дээ

  • З
    Зочин

    Хуц танай ман намын хулгааачуудл ээлжилж жүжиг тавьж хулгаа авилгал хагартлааа баяждаг суудоууд болсон гэдгэнэ үнэн юмдаааа

  • Х
    хүннү

    Монгол хүний жудаг гэж нэг юм байдаг байлаа. Одоо тэр тухай яриад яахав. Хэн МАН-ыг маналайлж чадах вэ? тэр хүн нь намын дарга болох ёстой. Хүрэлсүхийх биш, Оюун-Эрдэнийх ч биш тийм маналайлагч МАН-д байна уу? Одоогийн засгийн газарт намаа аваад явчих манлайлагч алга, бүгд улс төрийн “тэжээгчээ” алдхаас айж бэмбэгнэсэн хүмүүс. Угтаа бол бүгд л Оюун-Эрдэнээр амьсгалж байж л их хуралд “чирэгдэж” ирсэн “эрхэм түшээд” ш дээ. Одоо ч хүний өөрийнгүй л хялалзаж байна.

  • M
    MAN

    M.Enhbold Namaa songuulid yaluulsan darga bj bile. Tuuniig yaj ordonoos Oyunerdene chirlee OYun erdened ichih nuur alga bolovsrol zero

  • З
    Зочин

    ганхүлэг гэж хүүкийн дагавар хүүхэд байх, суга гарыг их хуралд дэвших мандат өгсөн МАН асуудалтай

  • Х
    хүннү

    Чамаас илүү учираас л УИХ гишүүн болсон байнаа. Харин чи бид хоёр гудамжинд өөрөөсөө илүү болгод атхаж сууна.

  • З
    Зочин

    Манлайлагч л намыг удирдана одоо энэ чигээрээ явбал ялагдана

  • З
    Зочин

    энэ тэнэг бацааны яриагаар бол данхад ямар ч хариуцлага тооцохгүй мөнх шүтэх ёстой юм байна тийм үү

  • З
    Зочин

    Банди минь чи тэгвэл их хурлыг гишүүн байх ямар чадамжтай юм бэ мэтгэлцэж өрсөлдөж байж эрхээ олж авсан уу