Хөвсгөл аймгийн Тариалан суманд гэрийнхээ гаднаас алга болсон 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/aaaa/549189106_1218535163646016_951879015718501944_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан суманд өчигдөр 15.00 цагийн орчимд 2 настай хүүхэд гэрийнхээ гадаанаас алга болжээ. Сумын Засаг даргын захирамжаар онцгой байдал зарлаж, урд шөнийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан ч олоогүй байна.

Алга болсон хүүхэд Баянбэлчирийн давааны "Сайхан мод" орчмоос алга болсон бөгөөд хөх цамц, жийнсэн өмд цагаан пүүзтэй байжээ. Тухайн хүүхдийг харсан хүн байвал 70386057 97078585 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.