Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжилт босгож, багш нарын цалинг нэмэх боломжтой гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 22 сек
210
legacy:2025/10/uulzavv.png

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /Ерөнхий сайд тус холбооны төлөөлөгчидтэй өнгөрсөн наймдугаар сард мөн уулзаж байсан юм/

Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжилт босгож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсныг Ерөнхий сайд онцоллоо. Уг тогтоол батлагдан хэрэгжиж эхэлбэл цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.

Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тэтгэвэр

    Нэмэх мөнгө нь хүрэхгүй бга бол бүр цалин,тэтгврээ бүр өгөхөө байчхаад тэр чухал юмандаа хэрэглээч.тэр болтол багш,эмч нар СО-д ажиллаж байгаад 3,5сая,ыг өгөх мөнгтэй болхоор нь ирээд ажлаа хийцгээчих.2жлийн дараагаас 3,5 болох юм шиг бна.Аа харин ахмадууд маань тэтгэвэр нэм гэхгүй бүгд байхгүй болсон бна биз.улсын санхүү ингэж л босч ирэх юм шиг бна.

  • З
    Зочин

    Семнари, зөвлөгөөн хийх 2,3 их наядыг л өөрчлөхөд л цалинг нь нилээд нэмэх болжтойш дээ. Бортээг бол худ.

  • З
    Зочин

    Худ шүү

  • З
    Зочин

    Багш нар минь ийм ам мэхэнд хууртаж болохгүй шүү. Тэмцлийнхээ үр дүнг заавал үзэх хэрэгтэй.

  • Ц
    Ц.Нарантуяа

    Ер нь эмч багш нарын цалинг нэмэх нь ажил амьдралын бодит нөхцөл шаардлагаас гарч байгаа!!! Харин явж явж "ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ НЭРТЭЙ " багш эмч нарын хөдөлмөрийн хөлснөөс сар бүр доод тал нь 10000 - дээд тал нь 100000 мянган төгрөгийн татварыг цалингаас нь суутгаж!!! ширээний ард сууж өндөр цалин авч ...байр түрээсний мөнгө...амралт зугаа цэнгэл гэх мэт үр дүнгүй зарцуулж ...засаглалыг ...их хурлын гишүүдийг нээнтэглэж явдаг цөөн тооны хэсэг бүлэг нөхдийн шантааж үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй!!! холион бантан хутгаж явдагҮйлдвэрчний эвлэлийн хороо гэж???? Хөдөлмөрчин иргэдийн эрхийг дээд зэргээр зөрчсөн цаг үеэсээ хоцорсон зүгээр л ардын намын тоглоомын гар хөл?? Ю

  • М
    Малууд

    Угаах үйлдвэрээ барьчихсан угаагаа л ангилаад ,Дэлхийн зах зээлийн ханшаар Биржээр зараал 70% багш,эмч эмнэлэгийн тоног төхөөрөмж эмнд зориулхад л болоо ш дээ. Үхэрүүдээс түүхийгээр нь бхялагаа бага үнээр экспортлоно гэхээс өөр ухаан гарахгүй юм бна дөө. Мал бол заазлах цаг нь болж энэ 2 МАНАН аас.

  • З
    Зочин

    Цонхны цаанаас чихэр долоолгоно гэж энэ дээ Бор тээгийг ашиглах гэж байсаар ярисаар байтал бидний нас гүйцэх үү юм л. Бол ухна зарна

  • З
    Зочин

    Тэнэг юм ярихаа боль мангуу новшнууд

  • З
    Зочин

    Одоо боль газар ухахаа юумний үнийг буулаг

  • З
    Зочин

    Багш нарын цалин өгөх нэрээр та нар л нийлж иддэг.Идсэн мөнгөө л буцааж багш нарын цалин,тэтгэвэр өг

  • З
    Зочин

    Занданшатараа. Бор тээгийг Амарбаясгалан идчихсэн гээд байсан биздээ Одоо тэгээд юугийн нь э/з эргэлтэнд оруулж багш нарын цалинг нэмэх гээд байнаа. Та эсвэл багш нарыг хуурч байна эсвэл Амарбаясгалан бор тээгийг идээгүй юм байна гэж ойлгох уу

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Төгрөгиин ханш ойлгомжтой болж юмны үнэн уламл өсхөндэээ бусдан яахууу хүн бишүүү

  • З
    Зочин

    Тэтгэврээ нэм Шатраа

  • Б
    Бортээгээ

    Нэг ордоо далимдуулаад хуваагаад идчих юм байна л даа ард түмэнтэйгээ наймаалцаад энэ ер нь гадаадын ЗГ Монголд байгаа юм байна л даа

  • Т
    Тэмүүл

    Өө за за салбар салбараар ордуудыг хуваах юм байна. Эмч нар дараа нь суулт зарлаад ямар ордыг авах вэ? Би инженер. Инженерүүдэд аль ордыг өгөх вэ. Нээрээ бид сууж муухгүй шүү. Шууд хэд хоног өлсвөл том орд өгнө биз дэ

  • З
    Зочин

    Огцор шар сэмжилсэн өвгөн минь

  • З
    Зочин

    Үхсэний чинь Бортээг.Нэн даруй огцор

  • З
    Зочин

    Тэтгэвэр нэм

  • З
    Зочин

    Ийм л зальтай шүү дээ наадуул чинь багшийн цалинг газар ухаж нэмэх гэнэ дээ

  • З
    Зочин

    Нөгөө дээрэмдсэн мөнгөний орд юу болсон бэ