“Netflix”-ийн “Physical Asia” реалити шоу энэ сард цацагдана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/558676157_24338497629161823_852085929181548450_n.jpg

"Netflix"-ийн "Physical Asia" реалити шоунд Монголын баг оролцож буй. Тодруулбал, Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байгаа.

Нэвтрүүлэг энэ сард цацагдах аж.

Сануулахад, уг нэвтрүүлэг мөн Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байгаа юм.