Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх ТББХ-ны ирц 21.9 хувьтай байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/502839644_693326396662581_836276861379365044_n.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Улмаар 16.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Тэгвэл яг одоо ТББХ-ны хуралдаан хараахан эхлээгүй байгаа бөгөөд хуралдаанд 32 гишүүн оролцох ёстойгоос 14.05 цагийн байдлаар 7 гишүүн ирж, ирц 21.9 хувьтай байна.

Бид байнгын хороо, чуулганы хуралдааны явц, шийдвэрийн талаар цаг тухайд нь мэдээлсээр байх болно.