Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатартай биечлэн уулзах шаардлагатай гэсэн тул ТББХ-ны хуралдааныг 30 минут завсарлуулжээ
00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.40 цагийн орчимд эхэлсэн. Асуулт асуух гишүүд нэрээ өгсөн бөгөөд үүний өмнө ТББХ-ны хуралдаан 30 минут завсарласан.
Хуралдаан завсарласан асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн хэвлэлд мэдээлэл өгөхдөө "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатартай биечлэн уулзах шаардлагатай байна гэсэн тул 20-30 минут завсарласан" гэлээ.



