Б.Энхбаяр: “Эрдэнэс Оюутолгой“ компани 7 тэрбум төгрөгийн гэрээгээр “Хэро энтертайнмент“-ийн “Монгол хаан“ жүжиг болон айлчлалын гадаад сурталчилгааг хийлгэхээр гадны PR компанитай гэрээ хийснээ нууцад авчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
70
legacy:2025/10/enkheeB.png

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа авсныхаа дараа улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ гэж байсан. Тэгвэл улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн мэдэгдэлдээ ашиглахаар бэлдэж байсан зарим баримтуудаа дэлгэжээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Би “Ажлаа авсныхаа дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэдгээ өмнө нь хэлсэн. Улс төрийн нөхцөл байдал “халж” үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал, мэдээлэл ойрын өдрүүдэд хөвөрсөн тул мэдэгдэлдээ хөндөхөөр бэлтгэж байсан зарим асуудлыг нотлох баримттайгаар дэлгэж байна.

Д.Амарбаясгалантай холбоотой гэх Админерал компанитай холбоотой мэдээлэл гадаадын нэр бүхий сайтад 2023 оны 09 сард (Нүүрсний сонсгол болохоос 3 сарын өмнө) мэдээлэгдсэн байдаг.

Монгол Улсын дотоод улс төрийн мэдээллүүд сүүлийн 2-3 жилд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад их гардаг, гадаад суртачилгааны давтамж өндөр болсоныг Та бүхэн мэднэ. Үүний зардал мөнгө харин хаанаас санхүүждэг байсныг хэн ч мэддэггүй. Тэгвэл Монголын ард түмний өмч болсон төрийн өмчийн компанаас НУУЦ гэрээ хийгдэж энэ бүх ПР, сурталчилгаа хийгддэг байсан нь дараахь баримтаар нотлогдоно.

Нэг. Эрдэнэс Оюутолгой компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Хэро энтертайнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.

Хоёр. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025.09.24-ний өдрийн хуралдаанаас дээрх гэрээ, тайлангуудыг нууцаас гаргах чиглэлийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагад өгсөн бөгөөд Тагнуулын ерөнхий газраас хууль зөрчиж, нууцад авсан байна гэсэн дүгнэлт гарсан.

Жич: Доорх НУУЦ-ын тамгатай баримтууд нь Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зөрчил одоо байхгүй болно" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Новш юм даа

  • Ч
    Чингэлтэй дүүргийн иргэн

    За тийм байх аа, Монгол хаан нэртэй жүжиг гээд их сүр бараатай тоглолт гадаадад хийгээд байхаар нь гайхаад байсан юм, хулгайн гэрээ хийж байгаад нууц амрагтаа нийлж байгаад идэж ууцгаасан юм байна л даа, Монголд хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй хүн гэж байна уу? Үнэхээр үндэстнээрээ эмгэнэл болжээ!!! Улсаа сурталчилж байна гээд хааныхаа нэр бариад хулгай хийгээд явж байх ч гэж.. Шившиг шившиг...

  • H
    Hor - Nairuulhaa bolioo !

    Odoo ene Teneg Balai yumaa Zogsoo !!!

  • U
    Unen Hudlan , medegdehgui ! Hor nairuulhaa

    Tenegt ! Tenegee odoo bolioo !

  • З
    Зочин

    Азгүйч юмуудааа монголчууд үе үеиин дарганцрууд нь хулгааалж тонож болох бүгдииинл хууу авилгал хулгаагааар тонож дээрэмдчэээд байхадл шалихгүй ял бүүр жоохон торгуулсан болооодл хагартлааа баяжааадл юуч болооогүй мэт явж байхан маш ихдээээ ичиж зохыгч мэддэггүй бузруууд үйлииин үр гэж бииии дээээ иргэдииин боломжиииг тоногч намчин өлөн эр эм дарга дагасан долоогч бузрууудааа

  • M
    Megawatt Icon "Z"

    Cool. Striking Fact. Considering. Reveal more n more. Thanks.

  • З
    Зочин

    Та сайд байхдаа юу хийсэн бэ. Хамт идэж уугаад сууж байсан