ЧУУЛГАН: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг пүрэв гарагт эцэслэхээр товложээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/Zandka/haha.png

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч 18.00 цагт ажлын цаг дууссан гэх үндэслэлээр хуралдааныг завсарлуулсан юм.

Тэгвэл ТББХ-ны хуралдааныг өнөөдөр 11.00 цагаас хуралдуулахаар товлоод буй. Улмаар санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, дээрх асуудлыг эцэслэх юм. Харин Ерөнхий сайдыг огцруулах саналыг пүрэв гарагт хуралдах чуулганы хуралдаанаар эцэслэхээр товлосон байна.

legacy:2025/09/Zandka/1016.JPG