Гишүүд танхимдаа орж ирээгүй тул Ерөнхий сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ТББХ-ны хуралдаан ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар ХОЙШИЛЛОО

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/tbbh1013.png

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагт товлогдсон билээ. Гэвч байнгын хорооны гишүүд хуралдаан орж ирэлгүй 35 минут өнгөрсөн учраас тус хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Үндсэн хуулиар заагдсан хугацаатай асуудалд хүний, өөрийнгүй хариуцлагагүй хандаж байна" гэж шүүмжилсэн юм. Яг одоо УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж буй нь ирцэд нөлөөлж байх магадлалтай аж.