УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгээс үзлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/amarbayasgalandarga/25.png

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл хийж байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгээс үзлээ. Учир нь нэг намын асуудал улс орны асуудал болсон учраас асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Нэгийг нь өмнө нь, нөгөөхийг нь дараа нь гэж хойшлуулах шаардлагагүй" гэв.