ЧУУЛГАН: ТББХ-ны хуралдааны дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эцэслэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/Zandka/chuulgan.png

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас товлогдсон. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас хуралдахаар товлогдож Ерөнхий сайдын асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэх юм.