ПРОКУРОР: Д.Амарбаясгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар ЯЛЛАГДАГЧААР татсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2025/10/amarbayasgaa.jpg

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Тэгвэл эл асуудлаар Нийслэлийн прокурорын газраас хэвлэлд өгсөн тодруулгадаа "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад өнгөрөгч долоо хоногт мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зал

    Энэ бас нэг ээлжит жүжиг буюу олон түмнийг төөрөгдүүлэх үйлдэл. Учир нь гэвэл коммунистууд хэзээ ч бие биендээ хариуцлага тооцож байгаагүй, тэгэж чадах ч үгүй тийм учраас МАН ын хулгайчид даварч нийгмийг бохирдуулж улс орон Монголыг минь дампууруулсан, түүх гэрчилнэ тийм биз?

  • Т
    Түй

    Нүүрсний хулгайчдын намын дарга дээлээ толгой дээгүүрээ нөмөрвөө хөөрхий

  • З
    Зочин

    шорон луу марш болж дээ

  • З
    Зочин

    Bitgii jujeed baigaach. Uchnuun shudarga zaluus bol baigaa gehdee Amarbayasgalan bol bish

  • Z
    Zochin

    MGLiig avch yvah hairan shan zaluuchuud ingeed helmegdeed duusahiim bnda.SU.Batbold.Ajnai.Odjargal.Saihanbileg.Bayrtsogt.Delgersaihan.Javhlan.Sarangerel.Battsetseg avgai gd dan luivarchid ulsaa zarsan hudaldsan nuhduud turiin tolgoid yanada.Zaluuchuudad zaigaa tavij egeh tsag udahgui bhaa.