Х.Ганхуяг: ТЕЗ нарын зардлыг бүх шатанд нь танаж багш, эмч нарын цалин, тэтгэвэр нэмэх саналыг боловсруулсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 18 сек
30
legacy:2025/11/ayikhg.jpg

Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн. Тэгвэл төсвийн хэлэлцүүлэг болон багш, эмч нарын цалинг нэмэхтэй холбоотой Төсвийн ажлын хэсгийн саналыг талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд багш, эмч нарын цалингийн нэмэгдэл ахмад настны тэтгэврийн нэмэгдэл зэрэгт онцгой анхааран ажиллаж байна. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хөндөгдсөн тул төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас танах замаар нэмэгдлийг шийдэх саналуудыг ажлын хэсгийн гишүүд боловсруулж байгаа. Өөрөөр бол Төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа юм.

Зардал бууруулах чиглэлд нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6.0 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, зэрэг зарчмыг баримталсан.

Харин зардал нэмэгдүүлэх чиглэлээр урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагад ажиллагсдын цалин, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр санал оруулж байна. Түүнчлэн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал тус бүрийг судалж, хуралдаанаар хэлэлцсэнийг онцлон хэлье" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    shine oyun2025/11/11

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Я
    Яг тэгсэн бна2025/11/06

    Шижир болон бусад гишүүдийн хэлж бгааг харалдаа Энэ ийм хүнээр төсөвийн дарга хийлгэж байдаг Энэ хүн өөрийн хувийн компаниа ажилуулахаа боддоо улсын төсөвт ийм хүнийг бүү оролцуул Шадар сайд цаашаа юмибна

  • С
    Сайн хүн2025/11/06

    Сайн элийн засагч хүн биш нөгөө л ард түмэнд хэрэгтэй олон шийдэлийг ТЕЗ халхавчилж хассан бгаа даа Яг хасах ёстой өөрсдийнхөө зардалаас нэг төгрөг хасаагүй байх шүү Нягталж үзийй хүмүүсээ