Төсвийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалт үргэлжилж буй ТБХ-ны хуралд гурван гишүүн оролцож байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/11/bxfgn.jpg

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ хийж байна.

Гэвч төсвийн санал хураалт үргэлжилж буй энэ үед байнгын хорооны ирц тааруу байна. Тодруулбал, яг одоо ТБХ-ны 21 гишүүнээс гурван гишүүн нь л төсвийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалтад оролцож байна. Ингэснээр хуралд ороогүй гишүүдийн санал татгалзсанаар бүртгэгдэж, САНАЛУУД УНАЖ БАЙНА.