Ж.Чинбүрэн: “Хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэдгийг Д.Ганмаад бус Г.Лувсанжамц гишүүнд хэлсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 7 мин
370
legacy:2025/11/2ab.jpg
legacy:2025/11/NewFolder/1ee.jpg

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2025.11.10/ хуралдаж ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/11434 тоот албан бичгээр хандсан байна. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21-д “Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах” 44 дүгээр зүйлийн 44.1.11-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны болон нэгдсэн хуралдаанд эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдыг аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д “биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайлал үзүүлэх”, 2.2.1-д “гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” биелүүлэх, 3 дугаар зүйлийн 3.2-д “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ”, 3.5-д ”Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.”, 3.17-д ”Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар дээрх албан бичгээр ирүүлсэн гомдолдоо дурджээ.

Дээрх асуудалтай холбогдуулан “Цахиур.мн” сайтын редакцаас 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2025/43 тоот албан бичгээр нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах, мөн хяналтын үүргийн хүрээнд Ж.Чинбүрэн сайдын ёс зүйгүй үйлдлийг шалгаж, хариуцлага тооцуулах хүсэлт ирүүлсэн аж.

Эдгээр гомдол, хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хорооны даргаас “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Байнгын хорооны дарга хүлээн авч Байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ч.Номин, Д.Энхтуяа нарт хянуулахаар хүргүүлсэн байна.

legacy:2025/11/NewFolder/3op.jpg

Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлан ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Номин уншиж танилцуулсан юм.

Уг асуудлаар дээр нэр дурдсан гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтын дагуу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Г.Лувсанжамц нартай тус бүр биечлэн уулзаж, тайлбар, саналыг сонссон гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа өгсөн тайлбартаа: 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороогоор “эмч, багш нарын цалин нэмэх” асуудлыг хэлэлцэх үеэр би асуулт асуухад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Байнгын хорооны хуралдааны дэг, ёс зүйг зөрчиж, намайг сүрдүүлсэн үйлдэл гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын асуудлаар үг хэлэх, асуулт асуух эрхэд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж байна. Мөн энэ үйлдлийнхээ талаар тэрээр дараа нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд “би хохь нь гэж хэлээгүй”, “зүгээр л чанга ярьсан” гэх мэт бодит бус мэдэгдэл хийж, “хулгайчид айж байна” гэх ёс зүйгүй үг хэлсэн тул олон нийтийн өмнө уучлалт гуйх ёстой гэж үзэж байна хэмээжээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өгсөн тайлбартаа: ”Хувь хүнийхээ хувьд бүлгийнхээ чат групп дээр уучлалт гуйсан бөгөөд УИх-ын гишүүний хувьд ардчиллын мэтгэлцээний зарчмаар ярьсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн ноцтой асуудлын талаар бухимдан чанга дуугаар ярьснаа хүлээн зөвшөөрч байна. “Хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэж хэлсэн нь Д.Ганмаа гишүүнд бус, Г.Лувсанжамц гишүүнд хандаж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганмаа буруу ойлгосон байна. Бухимдан ярьсандаа уучлал илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг олон нийтэд дэлгэх нь парламентын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг тус тус өгчээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганмаа уг гомдлыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Галбадрах нараас гэрчийн мэдүүлэг авах, холбогдох Байнгын хорооны хуралдааны бичлэгийг хуулбарлан авах зэрэг хуульд заасан холбогдох нотлох ажиллагааг явуулах, өөрийн биеэр оролцож тайлбар хариу өгөх эрхийг хангаж ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас гэрчийн мэдүүлэг авсан гэж УИХ-ын гишүүн Ч.Номин танилцуулав.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Ганмаа гишүүн эрүүл мэндийн салбарын мэргэжлийн зарчмын шаардлагуудыг тавьж байсан. Уг асуудалтай холбоотой асуулт хариулт дуусаад, миний хувьд үг хэлэхээр нэрээ өгчихсөн байсан. Тэгээд үгээ хэлээд сууж байтал Ж.Чинбүрэн сайд эсрэг талын ширээнээс тойрч ирээд Д.Ганмаа гишүүний цаад талд ирж суугаад юм ярьж байснаа Д.Ганмаа гишүүнд хандан “аятайхан байгаарай чи, хохь чинь шүү, юм хумаа уншаарай” гэж зандарсан өнгө аястайгаар хэлэх нь сонсогдсон. Эмэгтэй хүнтэй ингэж харьцаж байгаа нь зохисгүй гэж бодсон учраас үгээ хэлж дуусчхаад Ж.Чинбүрэн сайд дээр очоод “та одоо яагаад байгаа юм бэ, хурал үймүүлээд байгаа юм уу, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэсэн чинь “чи юу гээд байгаа юм гээд над руу бас зандарсан ч дараа нь тайвширч, Д.Ганмаа гишүүнтэй ярилцаж байгаад гарч явсан. Сайд тухайн үгийг надад зориулж хэлээгүй, Д.Ганмаа гишүүнд хандаж хэлсэн. Тухайн үг үйлдэл нь энгийн мэтгэлцээнээс давсан үйлдэл байсан гэж тайлбар өгсөн байна.

Иймд ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д “биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайлал үзүүлэх”, 2.2.1-д “гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” биелүүлэх, 3 дугаар зүйлийн 3.2-д “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ”, 3.5-д ”Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.”, 3.17-д ”Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д заасны дагуу “уучлал гуйхыг үүрэг болгох” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэсэн саналыг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оруулж байна гэлээ.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Парламентын хэлэлцүүлгийн үед гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлдэг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн хоорондын маргаан юм байна гэж харсан. Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүйн код, ёс зүйн зарчим хөндөх гэж байгаа бол бид арай өөр тохиолдлыг яриад сууж байх ёстой. Өнөөдрийн асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах гэж байгаа бол ямар нэг санал өгөхөөс түдгэлзэж байгаагаа мэдэгдэж байна. Ж.Чинбүрэн гишүүн Д.Ганмаа гишүүнээс уучлалт гуйж цэцэг явуулсан юм билээ. Тэгэхээр гишүүд хоорондоо ойлголцсон гэж үзээд энэ асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй хэмээлээ.

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар, Парламентын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Мэтгэлцэх, хоорондоо үзэл бодол зөрөх зүйл байж болно. Гэхдээ доромж үг бие биедээ хэлэх нь ёс суртахуунд нийцэхгүй гэж боддог. Харин ёс зүйн асуудлыг улс төржүүлж болохгүй. Ер нь хоёр хүний хоорондын маргааныг дэд хороо руу татаж авчрахгүйгээр УИХ-ын гишүүний хувьд ухамсрын түвшиндээ асуудлаа шийдвэрлэх боломжтой гэж бодож байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нар тайлбар хийж, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Ч.Номин нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал хүсч байгаагаа албан бичгээр явуулахаар тогтож, хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ДАКАЛ ФАРМ ҮХСЭН ШУВУУТАЙ ОГТОНОТОЙ БАЛГАСАНД ЭМЭЭ ХАДГАЛАХ НЬ ХАЛДВАР ХАМГААЛАЛ ЭМИЙН ЗОХИСТОЙ АГУУЛАХ САВ МӨН ҮҮ ЭМ САЙД АА ЭМ ИХ ЯРЬЖ БАЙЖ САЙД БОЛСОН ХҮН ШҮҮ ЧИНБҮРЭН САЙД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ЭНЭ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ҮҮРЧ ЧАДАХГҮЙ НЭЭ

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Чинбүк аятайхан бгаарай чиний хүн айлгана гэж ац нь бхав дээ намын гөлөг

  • N
    Naraa

    Чинбүрэн ажил хийж чадахгүй,нэр төр хөөцөлдөгч. 1 р эмнэлэг эрхтэн зөндөөн суулгасан байхад хавдар байхдаа элэг сольсон гээд л шоудаад байсан

  • З
    Зочин

    Тэр эмэгтэйгээр докторын ажлаа хийлгэчихээд хаяад явчихсан гэж ярьдийм билээ! Тэр Совд гуайн охин маш боловсролтой ухаантай эмэгтэй!… тэрнийг ашиглаад…

  • Z
    Zochin

    Чинбүрэн унхиагүй архичин Совд гуайн охинтой сууж зовоогоод салсан даа Хөгийн гар ш дээ

  • З
    Зочин

    Яах гэж бган бол

  • Ч
    ЧИБУРНАТОР

    Парламентад нэр хүнд гэж байхгүй, байдаггүй. Харин хувь хүнд л нэр хүнд гэж байдаг. Байгууллагын нэр хүндэд халдлаа гэж, алийгаа мэдэхгүй тэнэг гарууд өмнө ярьдаг байсан бол одоо бүр Парламентийн нэр хүндийг хамгаалагч мудак гараад ирж😂😂

  • З
    Зочин

    Ганмаа гэдэг эмэгтэй өөрөө ёс зүйтэй хүн юм уу. Хэдэн жилийн өмнө цэргийн төв эмнэлэгт аавынхаа дэмжлэгтэйгээр ажиллаж байгаад л алга болсон. Сураггүй гадаад орнуудаар явж байгаад Их хуралд ороод ирсэн байна. Өөрөө ч нэг их ариухан амьтан биш байхаа.

  • З
    Зочин

    10н жилийн хүүхдүүд үү бүхэл бүтэн улс орноо авч явах хүмүүс байж тэнэг юм

  • 1
    123

    Энэ ганмаа гэж авгай ер нь яг ву хийдэг хүн бэ??? Гомдоллоод л гонгиноод л ,хэрүүл хийгээд л явах юм. Ийм гишүүн байдгыг ч мэдээгүй. Чинбүрэн хэрэлдсэн биш, овоо танигдав шд. Лувсанжамц бол ёстой илүү шүү. Бяруу болоогүй байж. Овоо юмуу гэж бодсон чинь баахан үлгэрийн баатруудтай нийлээд засаг унагана гэчихсэн зогсож байсан. Тэрийг хараад л зэвүү дургүй зэрэг хүрсэн. Зайлбал таарна

  • З
    ЗОЧИН.

    ЭНХТУЯА ГЭЭД ГИШҮҮНД ЦЭЦЭГ ЯВУУЛЧИХВАЛ ИХ АЖИЛ БҮТЭЭХЭЭР ЭМЭГТЭЙ БАЙНА ДАА

  • Х
    ха ха хэ хэ

    чи хүн хохироодог хэн гэдэг илжиг вэ...төрийн хүнээр байж атаман хийх үү...чам шиг атигар гөлөг хүн хохироох уу

  • З
    Зочин

    Энэ Ганмаа гэж хүүхэн дандаа л элдэв гомдол гаргаж явах юм яг юу хийдэг хүн бэ???

  • З
    Зочин

    Нара гишүүний ёс зүйгүй үйлдэл цахимаар хэлж буй үг хэллэг ёс суртахуун далай далай....ёс зүйн хороо үүн дээр нь хэлж сануулж л байдаг байхдаа.

  • Ч
    Чинбүрэнгийн зөв

    Зөв ш дээ, Тамхины хяналтын хуулийн талаар ярилцаж байхад Ганмаа тамхи хортой гэсэн судалгаа байхгүй гээд улаан цайм худал яриад байхаар хүний эрүүл мэндийн төлөө яваа хэнд ч уур хүрнэ ш дээ

  • И
    Иргэн

    Парлментийн гишүүнд мэтгэлцэх, шийдэлцэх үүнээс хамаагшй чухал түвшниы асуудоууд бн, тоо нэмэгдээд чанар унажээ л гэж харагдж бна, их хурлд иргэдээс сонгогдсон нь дээд танхим ч билүүд тодорхой шалгуур эь ч ойлгогдохгүй томилолт шиг орж ирсэн н өөр танхимд мэтгэлцдэг байвал яаху, ажил хаоицлагын түвшин шал өөр шиг харагдах ийн дээд доод танхим гээд байдаг нь яадын

  • И
    Иргэн

    Овоо хүнлэг хүн үү гээд бодоод байсан чинь бас биш байна. Эмчийн хувьд сайн эмч байх гэвч эмэгтэй хүнийг үл хүндэтгээд, эр хүний хувьд бас биш болтой. , эхнэртэй биздээ. Эх хүнээс төрсөн байлтай. Эмэгтэй хүмүүс дэмжиж та энэ суудалд суусан байхдаа. Дандаа эрчүүд дэмжээгүй байлгүй. Ёс зүйтэй, ухамсартай баймаарсан.

  • И
    Иргэн

    "Эрхэм гишүүн Лувсанжамц" руу ч тэгж хашгирч болохгүй шдээ...ккк Өөрөө "Эрхэм гишүүн" болчихоороо "нэг муу феодал"-д хувирчээ....

  • И
    Иргэн

    Нара гишүүн ч сошиал дээр энэ байтугай үг хэллэг хэлж, бичиж байгаа харагддаг. Ёс зүйн хороо нь энийг нь авч хэлэлцдэггүй. Энэ нь хүүхэд, залуучуудад их нөлөөтэй дөө.

  • З
    Зочин

    Чинбүрэн гэж шалчигаж, Сайдын сандал горьдох цагт Оюукын засгийн эсрэг ажиллаж Зандан бөгс гялайлаа долоосон өөдгүй нөхөр. Түрүү сайд Мөнхсайханаа байнга муучилж байсан гөлөг.

  • З
    Зочин

    Энэ одоо ямар завтай ямарч эмзэгхэн Ганмаа вэ хэхэ.. Их хурлын гишүүнд өөр хийх ажил их л баймаар юмда. Тгд ч Ёс зүйн хорооны дарга нь гээд бга нөхөр өөрөө ёс зүйтэй хүн билүү ...

  • И
    Иргэн

    Ганмаа ч дээ. Яахав ...бас л хэт туйлширсан л байх л даа. Ажил хийж байгаа хүн л хамгийн их хэл аманд ордог юм шүү дээ. Чинбүрэн эмч зарим юмыг засах гэж хичээж л байгаа.

  • И
    Иргэн

    Ерөөсөө огт төлөвшөөгүй, хэтрүүлбэл бараг нийгэмшээгүй, нэг л их өөрсдийгөө дөвийлгөсөн, ёс суртахуун, ёс жаяг гэж огт мэдэхгүй хүмүүс УИХ-д орчихжээ. Энэ жагсаалтаар орсон хүмүүс сонгогчидтой уулзаж, нүүр хагарч, үг сонсож огт сураагүй нь ганц нэгхэн үгэн дээрээс нь харагдах юм. Ардын зүйр цэцэн үг байдаг даа, биеэ ихэд барих, бэтгээ цатгаланд бодох гэж... Яах гэж УИХ-ын гишүүн болсноо бараг ойлгохгүй ч байгаа юм шиг. Гишүүний үндсэн ажлаа хийж чадахгүй байж, хэрүүл маргаандаа зарим нь "мундаг" юмаа. Өргөсөн тангаргаа зүгээр нэг хэдэн үг хэлсэн гэж бодоод байгаа ч юм шиг...

  • А
    Аагий

    Яг үнэн

  • Х
    Хувилгаан

    Чинбүрэн нь эмчээ болиод луйварчин бүүр давраад дээрэмчин болсон гэж харагдаад байгааа..эмнэлгийн салбарынхан бол Чинбүрэн хулхи эм оруулдаг эмийн компанитай мөртлөө бусад эмч нарынхаа эсрэг ажиллаад байгаа л гэх юм байна лээ..E,р нь эрүүл мэндийн салбар эхлээд эмч нарын дараа нь дарга нарын мөнгө хулгайлдаг уурхай болсон л юм байна..

  • З
    Зочин

    Мэргэжилтнийг шууд дарга болгочихдог бидний алдаа дутагдал үүн дээр илэрч байна. Энэ хүн зүгээр л хагалгаагаа хийгээд явж байх ёстой. Тэр нь улс, нийтэд илүү хэрэгтэй, өгөөжтэй ажил. Энэ хүнд тойрсон хамтрагчид нь хагалгааны үед туслах ёстой эмч, сувилагчид, нойрсуулагч шиг л харагдаад байгаа шүү дээ. Энэ хүн команд өгч л сурсан. Түүний буруу биш. Нэг туслах эмч журам бус үйлдэл гаргавал "аятайхан, байгаарай хохь чинь шүү" гээд л зандарчихна. Нөгөөдүүл нь гөл. Угаасаа л тэгэх ёстой. Далжиганаж байгаад хүний аминд хүрэх аюултай учраас тэр. Гэхдээ хагалгааны өрөө, засгийн танхим хоёр өөр. Үүнийг ялгахгүй ард түмэн, сонгогч бидний буруу. Бидний алдаа тоогүй олон. Номин, Наарай, Чинбүрэн, Гүндалай, Занданшатар, Хүрэлсүх, Чойжилсүрэн, Батцэцэг гээд үргэлжилнэ. Нэг хэсэг бид Баянсэлэнгэ гэж хүнийг сайдаар тавьчихаад өөр хоорондоо яахаа мэдэхгүй ангайж явлаа шүү дээ. Саяхан. Фортуна гэж хүн бүр бидний байтугай гадныхны гайхшийг таслаж байсан. Нэг долир нүдтэй чинь хэн билээ? Уул уурхайн...

  • З
    Зочин

    Лидер хэдхэн эмэгтэй гишүүн байвал болоо.Ихдвэл ийм л юм болно.

  • З
    Зочин

    Хэ эмэгтэй суудал огт хэрэггүй юм байна гэдэг нь илүү тод харагдаж байна даа

  • З
    Зочин

    байсан ч хариуцлага хүлээгээгүй.

  • З
    Зочин

    бүтцийг нарийвчлан тогтоох зорилгоор Хятадын санхүүжилтээр 9000 гаруй хүүхдийн цусны дээжийг цуглуулсан" гэсэн асуудалд холбогдож

  • З
    Зочин

    Ганмаа нь "Харвардын санхүүжилттэй төсөл гэх халхавчийн доор сүрьеэгээр ашиг олдог гадаадын компаниудын захиалгаар эмийн гаж нөлөөг турших судалгаа явуулж байсан " , "Монголчуудын генийн бүтцийг гарийвчлан

  • Э
    Эмээ

    Миний хүүхдүүд Битгий муудалцаад бай !!Хүний үгний бай болоод!!!! Олон ургалч үзэл бодлоо Олонд дэлгэх шаардлага байна уу .!!!!

  • С
    Сүрэнхорлоо

    Чинбүрэн гэж хүн дарамтлах ямар эрхтэй авилгачин бэ

  • З
    Зочин

    Эргүй минь тарчин бас их хуралд сууж байгаа шүү чи эмч байхдаа хэдэн сувилагч дарамталдаг байж дээ энэ байдлаараа хогоо

  • З
    Зочин

    Ха ха ха энэ Чинбүрэн ингэж хэлж чаднаа.

  • З
    Зочин

    hucaa lalruudaa ta nariin heruul hend hamaatain. mongol oron suirch baihad