ТБХ: 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 14 сек
30
legacy:2025/11/ganaahu.jpg

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.10/ хуралдаан 14 цаг 26 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулсан.

Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг чуулганы нэгдсэн хуралдаанаас өгсөн зургаан чиглэлийг хэрхэн, яаж шийдвэрлэсэн талаар ажлын хэсгээс товч мэдээлэл өгч, гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа ажлын хэсгийн мэдээллийг сонсох шаардлагатай хэмээн горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэнгүй.

Ингээд ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан тодорхой асуудлын хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    МАН мафиууд төсвийг халтуурдаж бнаа!!! УИХ- гишүүдийн бүрэн хамгаалалтанд үлдэхийн тулд монголчуудыг доромжилож бн даа

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Ганхуяг гишүүн энэ хэрүүлтэй хагаралтай ажил хаялттай хүнд үед тууштай зүтгэж байж ямарч байсан улсынхаа төсвөө батлуулах шатанд авчирч чадлаа. БРАВО ГАНХУЯГ.