С.Бямбацогт: ЭМДС-гаас 550 орчим удаагийн завших оролдлого хийж, 185 хуурамч нэхэмжлэх ирүүлснийг тогтоосон

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
110
legacy:2025/10/byambatsogt/MPAPHOTO2025959071.jpg

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "ЭМДС-гаас 550 орчим удаагийн завших оролдлого хийж, 185 хуурамч нэхэмжлэх ирүүлснийг тогтоосон. ЭМДЕГ-ын удирдлагуудтай хуйвалдсан эмнэлгийн удирдлагуудын үйлдлийг илрүүлсэн" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хувийн эмнэлэгүүд ЭМД-ын сангаас санхүүжилт авна бас төлбөр авна арай л юмаа

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт олгох дүрэм журмаа өөрчлөх цаг нь болжээ. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг нь хулгайч нарт хулгай хийх боломжийг олгоод байна. Хувийн эмнэлэгүүдийг санхүүжүүлэхээ больчих

  • З
    Зочин

    ЭМДЕГ-ын үе үеийн дарга нарыг шалгаж хариуцлага тооцох ёстой. Бямбасүрэн сонгууль сахүүжүүлсэн. С.Энхболд гэхэд хувийн эмнэлгүүдэд маш их мөнгө өгч авилгал авсан. Хувийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх нь маш буруу. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдгийг болих хэрэгтэй. Үзлэгийн тооны хойноос хөөцөлдөж байна. Амбулаторийн үзлэг маш чанаргүй олон хүн үзсэн тоо л хэрэгтэй. Иргэн өөрөө мэдээгүй байхад эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдол өчнөөн олон байна. Зарим эмч нар таньж мэддэг хүмүүсээ өөр дээрээ цаг авч олон хүн үзсэн мэтээр худлаа онош тавьж бүртгэл хийгээд сууж байдаг нь нууц биш. Гүйцэтгэлийн санхүүжилт Монголын эрүүл мэндийн салбарт тохирохгүй гэдэг нь нотлогдлоо. Анхнаасаа энэ талаар яригдаж л байсан. Эргэж харах шаардлага гарч ирлээ.

  • И
    Иргэн

    Энэ асуудал бол үнэхээр олон жил үргэлжилсэн гаж тогтолцооны үр дагавар. Эмч, сувилагч нар өдөр шөнөгүй хүний амь аварч байхад удирдлагын түвшинд хулгай, хээл хахууль, хуурамч нэхэмжлэл газар авч ирсэн. Үүний хохирогч нь энгийн иргэд, өвчиндөө шаналсан хүмүүс. Ийм шударга бус тогтолцоог цэвэрлэх цаг нь болсон. ЭМДС-ийн мөнгө бол бидний төлсөн даатгалын шимтгэл, ард түмний төлдөг татвар шүү дээ гэтэл тэрийг бас нэг салбарт хэдхэн дарга нэртэй хулгайч нар идэж ууж байгаа гэхээр бүүр дотор муухайрах юм

  • Г
    Гочоо

    Даатгалын мөнгөөр хэн нэгэн баяждаг биш, өвчтэй хүн эмчлүүлдэг байх ёстой шдээ эрүүл мэндийн салбараасаа хүртэл хулгай хийдэг ямар төртэй улсад амьдраад байна даа

  • Я
    Яанаа

    Мэргэжлийн хяналтад байсан ЭМД-ын газар байсан Бямбасүрэн авгай, тамгийн дарга гэх Мухараагийн Нармандах гэгч этгээдийг сайн шалгаачээ.

  • Д
    Дулмаа

    Бямбацогтын зөвөө дарга нарт нь хариуцлага тооцох ёстой

  • Б
    Батаа

    Хулгайг бол нөлөө бүхий этгээдүүд дарга нар л хийж байгаа хийсээр ч ирсэн алтан гарт эмч нар маань үүнд ямар хамаа байхав

  • Н
    Нямаа

    Энд хамгийн гол зүйл бол буруутай хүмүүсийг ялгаж салгах явдал. Эмч сувилагчдыг турхирч, олон нийтийн бухимдлыг тэдэн рүү чиглүүлэх биш харин хулгай хийсэн, хуурамч бичилт хийсэн дарга нар, системийг завхруулсан хүмүүсийг ил гаргах ёстой. Шударга ёсыг тогтоохын тулд энэ шалгалт үр дүнтэй, ил тод явагдахыг бид иргэдийн хувьд шаардах эрхтэй гэж бодож байна нээлттэй ил тод төр гэдгээ үүндээр ч ялгаагүй харуулах ёстой шүү

  • З
    Зочин

    hovdiin zereg sumiin jinhen hogiin hulgaich bymbatsogt

  • З
    Зочин

    Завшсан мөнгийг нь завшигч этгээдээр 3 нугалж төлүүлээд ЭМДС-д төвлөрүүл. Мөн нэр хаягтай нь зарла.Тэгэхгүй бол засрахгүй. ЭМДС-г идсэн Капитал банкны Ундармаа төлбөрөө төлж барагдуулсан уу ? Бямбасүрэн мэтийн хулгайч нар яагаад чимээгүй болчихсон бэ ?