Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:2026/03/mobkhe.jpg

Энэ амралтын өдрүүдэд МАН-ын Их хурал зохион байгуулагдана. Намын Их хурлаар намын даргын сонгууль дахин өрнөх билээ. Тэгвэл нэр дэвшигчдийн нэг болох Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Түүний хувьд Бага хурлаар зохион байгуулагдсан намын даргын өрсөлдөөнд ялагдал хүлээж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ялалт байгуулсан байдаг.

Тэрбээр "Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.

Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Угаасаа хусуулна л даа

  • Z
    Zochin

    Уул нь зөв юм бгаа юм. Нэг хүн тэр олон хариуцлагатай албан тушаалыг яаж үр дүнтэй, ашигтай хашиж чадах вэ дээ. Хичнээн супер бгаад ч чадахгүй. Ядаж байхад чиг үүргүүд нь тэс хөндлөн биз дээ. Хуваагаад хувиарлаад явбал илүү үр дүнтэй байх ёстой доо уул нь.

  • З
    Зочин

    Учрал гэж угжний хурга МАН-ЫН дарга болох уу

  • З
    Зочин

    Бүтэхгүй хулгайч даа. Худлаа шааж шааж, хийх болохоор больчдог. Шир гар ш дээ

  • З
    Зочин

    Танай ЗГ.н сайд нар хамгийн том хулгайч нар чойжилсүрэн бямбацогт дэлгэрсайхан доржханд дамдинням учирал ёооё хархаас дургүй хүрч бна энэ нар насаараа давхар дээлтэй гишүүн сайдыг давхар хийгээд л байх юм уу бүх сайд нарыг дан дээлтэй болгоочээ

  • З
    Зочин

    Ерөнхий сайдаасаа буугаад яаж тэмцэх үү? Ойлгох ухаан алга