УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн байнгын хорооны даргын үүргийг түр гүйцэтгэхээр боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/11/bfg.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг танилцуулж байна. Эл томилгоотой холбоотойгоор түүний одоогийн хашиж буй Төсвийн байнгын хорооны даргаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл Төсвийн байнгын хорооны даргын албан үүргийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулахаар болжээ.