УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы анхны хуралдаанаа даргалж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/11/bfgh.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд даргаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ даргалж байна.

Тодруулбал, өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилохыг дэмжсэн юм.

Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.