Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд аа, сайд нараа байлцуул. Битгий 70,80-аар нь хүмүүс авч ирээд ажилгүй болгоод бай

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/11/sahalBatErdene.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ "Ерөнхий сайд аа, сайд нараа байлцуул. Битгий 70,80-аар нь хүмүүс авч ирээд ажилгүй болгоод бай" гэв. Түүний илэрхийлсэн байр суурийн дараагаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Ам, ажил зөрдөг баймааргүй байна. Нэг хэсэг нь 70,80-аараа суух хэрэггүй гээд нөгөө хэсэг нь хаачив гээд нэхээд байх юм. Алийг нь дагах юм" гэлээ.