МУГТ Э.Цэндбаатар ээлжит ялалтаа авлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/11/18e571109a4742d2b1fe4d2751aefa8b.jpg

Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Мексикийн мэргэжлийн боксчин, 31 настай Abraham Eduardo Montoya Torres-тэй хийж ялалт байгууллаа.

Тэрбээр 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez-тэй тулалдах байсан ч өрсөлдөгч нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.

Тамирчин солигдож, тэмцэээны хуваарьт өөрчлөлт орсон ч Э.Цэндбаатар монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.