Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 27 сек
130
legacy:2025/11/narantsogt.jpg

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Тэгвэл түүний оронд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж буй бөгөөд тус хуралдаанаар танилцуулж байна. С.Наранцогт нь 2022 оны 11-р сараас эхлэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Мөн өмнө нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан удаатай.

САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН ТОВЧ НАМТАР:

Боловсрол:

1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль

1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль

1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр

1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн

2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер

1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч

2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх

2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга

2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант

2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга

2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга

2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга

2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга

2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

2022 оны 11 дүгээр сараас хойш "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага

2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл

2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик

2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага

2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан байна.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2025/12/01

    Б.Лхагважав л дээр дээ уг нь

  • З
    Зочин2025/11/28

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин2025/11/25

    hovdiin zereg must sumiin shorongiin yltan guilagchinguud hezee mashin zardag baisan ym medehgui

  • З
    Зочин2025/11/24

    Банк санхуугийн мэргэжлийн хун томилох естой. Улсын монго санхуу гэдэг мэргэжлийн бус хун хийдэг тийм амар ажил биш. Учиралаа....

  • Z
    Zuw2025/11/24

    Mash zuw hun songoj

  • З
    Зочин2025/11/24

    Энэ Наранцогт олиггүй амьтан. Ийм юмнууд албан тушаал сэлгээд яваад байгаа нь харамсалтай юмаа

  • З
    Зочин2025/11/24

    Зөв. Одоо тэр тамгын дарга билүү Аюуш гээд мангар хүүхнийг зайлуулаарай ёстой хогийн юм ийм чухал албанд.очсон байгаа шүү

  • З
    Зочин2025/11/24

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa guilagchin shorongiin yltan

  • З
    Зочин2025/11/24

    Мундаг хүндээ

  • З
    Зочин2025/11/24

    gants sain udirdsn hun ene hun l bhdaa

  • З
    Зочин2025/11/24

    Жинхэнэ шударга залуу очих нь ээ, өмнө нь Монгол банкны орон тоог хэд дахин өсгөсөн заваан юмыг нь цэгцлэхийг хүсье.

  • Z
    Zochin2025/11/24

    Ene demii

  • З
    Зочин2025/11/24

    Эрдэнэс Монголыг удирдаж чадаагүй хүнийг яаж байгаан болоо