Багш, сурагчдыг хамарсан урлаг, спортын тэмцээн болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг 12-р сарын 1-нээс 2026 оны 1-р сарын 26-ныг хүртэл зогсоохыг даалгалаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 8 сек
240
legacy:2025/12/NewFolder/suragch.jpg

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн харуулдан тандалтын 2025 оны 46 дахь долоо хоногийн мэдээгээр улирлын томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд “Алаг цоог дэгдэлтийн” түвшинд байгаа хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас бүх түвшинд халдвар хамгааллын дэглэм сахих талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ДААЛГАХ нь:

Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд:

1.1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/140 дүгээр тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж” болон эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тус тус баримтлан ажиллах;

1.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд багш, ажилтан, суралцагч бүр амны хаалт (цэцэрлэгийн хүүхэд амны хаалт хэрэглэхгүй), спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх;

1.3.Халуурах (биеийн халуун 38 хэм ба түүнээс дээш хэм), ханиалгах, найтаах, хоолой, толгой өвдөх гэх зэрэг шинж тэмдэгтэй суралцагчийг эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч буцаах;

1.4.Цаг агаарын байдал, гаднах агаарын бохирдлоос шалтгаалан салхивч нээх, анги танхимд агаар сэлгэлт хийх боломжгүй тохиолдолд агаар цэвэршүүлэгч (ХЕПА фильтр) ашиглах замаар дотоод агаарын чанарыг сайжруулах;

1.5.Гар угаах төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, саван, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байлгаж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцтэй байх;

1.6.Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж (гарын эрүүл ахуй сахих, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх, зөв ханиалгаж найтаах)-ийг суралцагчдад харагдахуйц газар ил тод байршуулж тэдгээрийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд мөрдүүлэх арга хэмжээ авах, санамж, зөвлөмжийг харааны бэрхшээлтэй суралцагч, багш, ажилтанд зориулан сонсдог хэлбэрт шилжүүлэн мэдээлэх;

1.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчинд цэвэрлэгээ, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх;

1.8.Цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоолойг сод, эсхүл давсны уусмалаар өглөө, оройд зайлуулах.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд:

2.1.Суралцагч хичээл, сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.2.Амны хаалт хэрэглэх явцад амьсгал давчдах, амьсгалахад хүндрэл үүсэх, дотор муухайрах, бие тавгүйтэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдолд хичээл зааж байгаа багшид яаралтай хэлэх талаар анги удирдсан багш суралцагчдаа тогтмол сануулах;

2.3.Хичээл сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй болон амьсгалын дутмагшилд орж болзошгүй суралцагчийн эрүүл мэндэд анхаарч, зовуурийн шинж тэмдэг илрэх тохиолдолд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.4.Суралцагчдын тухайн өдрийн ирцэд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ирээгүй суралцагчийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай холбогдон шалтгааныг тодруулах;

2.5.Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундааг хоолны цэсэд оруулж үйлчлэх хэрэглэх;

2.6.Хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээ үзүүлэхэд халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг тээврийн хэрэгсэлд байршуулах, суралцагчдыг амны хаалт хэрэглүүлэх;

2.7.Багш, суралцагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх;

2.8.Суралцагчдад “Гэр-цэцэрлэг-гэр”, “Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлэх.

Албан даалгаврыг харьяа нутаг дэвсгэрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл ахуйн зохистой дэглэмийг мөрдөх, амьсгалын замын халдвараас сэргийлэх талаар суралцагчдад мэдээлэл өгч хяналт тавьж ажиллахыг нийт цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгав.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баги

    Шинэ жилийн архидалтыг зогсооно уу

  • С
    С

    Ашгүй.олон нийтийн арга хэмжээ ханиал томуу их тараадаг..томчуудын ш жилийг бас болимоор юм..согтуучууд баахан ханиад гэртээ очиж тараадагшдээээ

  • O
    OYUN

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин

    Өвлийн энэ хүйтэнд хичээл сургалтаас бусад үйл ажилдагааг 2 сар зогсоох хэрэгтэй. Ирэх 7 хоногт 40 хэм хүрч хүйтрэх гэж бна. Бага ангийнхныг цахимд шилжүүлсэн нь зөв.

  • Н
    Наба

    Спортоор хичээллэж байж хүүхдүүд дархлаа сайжирч бие эрүүл байдаггүй юмуу? Заал танхимаа хориод бга юм бол гадаа эрүүл агаар өвөлийн спортыг ядаж дэмжээчээ дүүрчихсэн Төр юмаа.

  • З
    Зочин

    Алдаатай бичихээр харагдахгүй болгочихдог тохируулга хийчихвэл амар амар

  • З
    Зочин

    Kollej yah we

  • З
    Зочин

    Ymrc dursmj buteehguger 10n jilee tgsn gdg bl shal utgagushu surguuli alban baiguulguud shine jil urlgn uzlge hiij bj hun hogjn shu dan gants hcl hiine gj bhgue hogshirc uhdeggu hoshij uhdeg gj bdg shig hogjya

  • .
    ..

    Zgr hcl,temtseenee bolgomoor bn jilees jild ovcn haldvr,blltsoogs blj ymnaas hotsorc bn yaj c amidrd ngn

  • З
    Зочин

    Урлаг, спортоор дамжуулан таны хүүхэд хөгжинө, нийгэмшинэ….

  • З
    Зочин

    шинэ жилийн баярыг хориглооч

  • З
    Зочин

    амраагаач

  • Ж
    жэ

    амраагаачээээ

  • Х
    хүн

    хичээл сургуулийнхаа үйл ажиллагааг зогсоомоор байна!!!

  • З
    Зочин

    Жил бүр Зохиогддог УРЛАГИЙН ҮЗЛЭГ гдг ТЭНЭГ ХУУЧИРСАН БАЛИАР ЮМАА ОГТ БОЛИОООЧЭЭЭ!!!!! ЁСТОЙ НЭГ ЗАМБАРААГҮЙ ЗАВААРСАН ЮМ БАЙНГА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙХ ЮМАААААААА ХИЧЭЭЛДЭЭ Ч АНХААРСАН ЮМ БАЙХГҮЙ ДАЛИМДУУЛЖ ТЭНЭСЭН ЮМНУУД БАЙХ ЮМААААА

  • Д
    ДАВААДАГВА БАТ-ЭРДЭНЭ

    Ингэж хууль батлахгүй шүү! Бидний багш нар сайхан зоддог байсан

  • З
    Зочин

    Нэг удаа ч зөв бичиж чадахгүй байгаа Та энэ нийтлэл руу бүү ор!

  • Д
    Даваадагва Бат-Эрдэнэ

    Ингэж та нар бүү ихэрхээрэй!

  • B
    B

    Eserguutsej baina Herev temtseen ureldaanudiig horivol suragcid ymarc hugjil bhgu delgetsnii hamaaraltai bolj guitsne

  • G
    GM

    Hurdan hicelvvdiig amraa 12-1 2-10 hvrtel hicheel amraahiig hvsej bn

  • З
    Зочин

    Хэт туйлшрах дэмий. Бэлтгэл, сургуулилалт, тэмцээн, уралдааныг хориглох нь буруу. Хөдөлгөөн, дасгал, сургууль хүүхдүүдэд хэрэгтэй шүү нөхдөө.

  • И
    И

    ЗГ -н 24 ны хурлаар ийм шиййдвэр гараагүй, ЗГ - н шийдврийг хүртэл тоглоом шиг гаргадаг болоо шив !

  • U
    UB emegtei

    yag zuv

  • З
    Зочин

    Сургууль ажил байгууллагын шинэ жилийг ч цуцалж хориглох хэрэгтэй байдал тийм ноц бол гэрээс гараагүй хүүхэд хөгшид халдвар болох