Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзориг томилогджээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2026/03/NewFolder/MPAPHOTO2021418351.jpg

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзориг томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан юм. Улмаар хэсэг хугацаанд АНУ-ын Чигаго дахь Консулын газарт ажиллаж байгаад ирсэн байна.

Сануулахад, ЕТГ-ын Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Ө.Золбаяр нь МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргын суудал эзгүй байсан юм.