Телехяналтын болон мэдүүлэг авах өрөөг тус тус засварлаж, ашиглалтад орууллаа
00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар харуул хамгаалалтын алба хаагчдын ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “телехяналтын өрөө”-г орчин үеийн стандартын жишигт нийцүүлэн засварлалаа.
Мөн Улсын ерөнхий прокурорын шинэчлэн батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ын дагуу мэдүүлэг авах өрөөг шинээр засаж тохижуулан, ашиглалтад орууллаа.



