Талбайн оройн арга хэмжээнд Mongolz-ынхон оролцохгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/38/NewFolder1/NewFolder/254254.jpg

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөө орой 21.00 цагт төв талбайд болно. Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Мөн Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид, дуучин И.Мишээл, Physical Asia шоуны оролцогч МУГТ Б.Энх-Оргил, А.Адъяасүрэн нар оролцоно.

“Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” шоунд The MONGOLZ багийнхан оролцож, он солигдох торгон мөчийг нийслэлчүүдтэйгээ хамт угтана гэж мэдэгдээд байсан ч тэмцээнд оролцохоор гадагшаа явсан тул оролцох боломжгүй болжээ.