Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалт байхгүй болж, хугацаа уртассантай холбогдуулан банкууд зээлийн шалгуураа өндрөөр тогтоосон гэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
530
legacy:tetgewriin zeel/67.png

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан ахмадууд тэтгэврийн зээл авах нь улам нэмэгддэг. Харин энэ үед тэтгэврийн зээлийн хүүгээс гадна батлан даагч шаардаж буй нь ахмадуудыг багагүй бухимдуулж эхэлсэн.

Тэгвэл Монголбанкнаас өнгөрсөн долоон хоногт нийтэд өгөх үеэр тус банкны хараат бус гишүүн Б.Мөнхзаяа "Банкны зээлийн хүү тогтоох асуудал нь банкны өөрийн эх үүсвэр, дотоод үйл ажиллагааны зардал, эрсдэлийн шагналтай холбоотой байдаг. Төв банкны зүгээс арилжааны банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтоох асуудалд оролцдоггүй. Харин тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтууд байхгүй болж, хугацаа уртассантай холбоотойгоор банкууд эрсдэлийн шагналаа өндрөөр тогтоож эхэлсэн.

Хэдийгээр 18 хувийн хүү нь өндөр байгаа ч хэрэгцээтэй иргэд нь зээл авахаас нийгмийн халамж шиг хавтгайрсан хямд өртөгтэй зээл байх боломжгүй. Тэтгэврийн насны хүмүүс зээлээ хугацаандаа бүрэн төлөх боломж нь бусад зээлээс бага мөн барьцаагүй учраас зээлийн хүү өндөр тогтож байгаа" гэж тайлбарласан юм.

Хуваалцах:530

СЭТГЭГДЭЛ (53)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN7 сар өмнө

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин8 сар өмнө

    Зарим тэтгэвэр авагчид "өөрийнхөө төлсөн мөнгийг буцааж авч байгаа учраас"зээлийн хүү төлөхгүй гэж буруу ойлгоод байна! Та тэтгэвэрээ барьцаалж банкнаас мөнгө зээлж авч байгаа болохоор хүү төлөх нь зайлшгүй! Харин УИХ,ЗГ-с тэтгэврийн зээлд зориулсан батлан даалтын санг байгуулж,эрсдлийг нөхөн төлж байх нь зүйтэй санагддаг.Тэгвэл банкууд заавал хамтран зээлдэгч шаардлахгүй болно. Иргэдийн НДШ-ийг нэрийн дансанд нь байршуулж,төлсөн шимтгэлийг нь банканд байршуулан хүүгээр нь өсгөх бодлого барих,хэрэв НДШ төлөгч тэтгэвэрт гарч чадалгүй нар барсан тохиолдолд ар гэр,үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг тогтолцоог бий болгомоор байгаа юм!

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ хараат бус гишүүн гэчхээд банкны талд үйлчлээд байгаа авгайг хэн нэр дэвшүүлсэн бэ

  • З
    Зочин8 сар өмнө

    Зайл зайл авах албатай ч биш

  • У
    Уншигч8 сар өмнө

    Хамгийн найдвартай төлөлттэй зээл шүү дээ. Тэтгэвэр авагч үхсэн байсан ч ард үлдсэн нь төлдөг. Ер тэтгэврийн зээл гэж байх ёсгүй. Харин тэтгэврээ шаардлагатай үед тодорхой дүнгээр урьдчилан авч байгаа гэсэн үг. Иймээс хүү гэж бодох ёсгүй. Банк үйлчилгээний хураамж л аваад боллоо.

  • С
    Сайнаа8 сар өмнө

    Тэтгэврийн зээлийн хувьд тэтгэвэр буунгуут автоматаар татаад авчихдаг тул хамгийн эрсдэл бага, тэгээд ч залуу насанд нь хөдөлмөрийн хөлснөөс нь авахдаа хүүтэй аваагүй байж одоо өөрсдийнхөө мөнгийг эргүүлж авах гэхээр өндөр хүүтэй зээлж авдаг новшийн бодлоготой юм бэ.

  • Ч
    Ч Ариунаа8 сар өмнө

    Ер нь биднээс хүү авах үндэс байхгүй учир нь бид 20 наснаасан нийт 40жил нийгмийн даатгалын мөнгө улсад хүүгүй өгч байсан өөрийнхөн мөнгөнд хүү төлж авах нь тэгээд зөв гэж үү энэ бол буруу тогтолцоо за бүүр авах шаардлагтай гэж үзэж байгаа бол 1оронтой тоогоор авах хэрэгтэй мөн нийгэмийн даатгалын санг хариуцсан тодорхой 1,2банктай. баймаар юм харин хулгайчгүй банктай байх нь чухал байна 12% байсан хүүг ямарч боддоггүй зүгээр шийдвэр гаргаж ирээд 18% болгоод дээр нь батлан даагч тай болгоод сайжрах биш доор дуулаад байгаа нь тэгээд энэ төрийн бодлого маш буруу явж байгааг харуулж байна ийм бид тэтгэврийг сау таван зуу болгохын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна

  • З
    зочин8 сар өмнө

    Зээлийн хугацааг уртасгаж байгаа нь банкыг дэмжсэн үйл ажиллагаа....

  • Б
    Балба8 сар өмнө

    Непалдацгаая ардууд аа!

  • З
    Зочин8 сар өмнө

    Непалд

  • З
    Зочин8 сар өмнө

    Юу яриад байгаа юм бэ аргагүй л байдалтай болоод тэтгэвэр зээл авхаас өөр яах юм бэ үр хүүхэд нь бүгд зээл дээр амдралан нь өрнөж байгаа орон сууцны зээл байгаа гэдэгт утасны линз хүүхдийн сургалтын төлбөр илий балаа юм ярьсан авгай вэ

  • Z
    zochin8 сар өмнө

    илжигээс долоон дор бх гэж

  • З
    Зочид8 сар өмнө

    Тэнэг юм ярьдаг авгай вэ? Юу ч мэдэхгүй мал байна шүү дээ. Хамгийн найдвартай төлөлттэй ганцхан л зээл чинь тэтгэвэрийн зээл шүү мал минь

  • З
    Зочин8 сар өмнө

    Наадуул чинь бүгдээрээ ББСБ-тэй түүгээрээ ард түмнийг шулдаг. Тийм болохоор аль болох бага /бага ч гэждээ дэлхийд байхгүй хүү /хүүтэй зээл олгохгүй байх гэж тэмцдэг энэ нөхөр ч бас тэдний нэг.

  • З
    Зочин8 сар өмнө

    Тэтгэврийн насны хүмүүс зээлээ хугацаандаа бүрэн төлөх боломж нь бусад зээлээс бага мөн барьцаагүй учраас зээлийн хүү өндөр тогтож байгаа" гэж тайлбарлаж байгаа нь худлаа. Тэтгэврийнхэн зээл авчаад ихэнх нь үхчихдэг юм шиг яриад бхым, юу гэж худлаа яриад бна а. Яг хугацаанд нь буцааж татаад авчихдаг , бас тэтгэврийнхэн өөрийнхөө авах ёстой мөнгөө авч байхад эд хөрөнгийг нь барьцаалах санаатай юм уу!!, угаасаа тэтгэврээр нь барьцаалчихсан бгаа штэ, харинч өөрийнх нь мөнгийг УРЬДЧИЛЖ ӨГСНИЙХ гж маш өндөр хүү авч байгаага бодьж , харинч үйл ажиллагааны зардал багаар хүү аваад өгөх ёстой. Их хурлын гишүүд тэтгэврийнхнийг дэмжих биш, банкийг дэмжсэн бодлого явуулж ахмадуудад гай болсон шүү.

  • Н
    НАСТАН8 сар өмнө

    Ахмадын тэтгэврийг улс тусдаа нэг банк шинээр нээгээд олгох хэрэгтэй. Бас хэрэв нас барьвал улс мөнгийг нь төлдөг байхаар тогтоох хэрэгтэй. Мөн ямарч хүүгүй өгдөг болох хэрэгтэй. Бид та нарт 20 наснаасаа эхлээд 60 нас хүртлээ нийгмийн даатгалын мөнгөө өгч ашиглуулсаны хувь буюу хадгалуулсны хүү гэж нэхдэггүй учраас дээрх бүгдийг улс хариуцах хэрэгтэй. Мөн ахмад настанд 3-н жилээр зээлсэн бол ахиж дуустал нь нэмж зээлийг өгөхгүйгээр тогтоох хэрэгтэй. Дууссан хойноо л авдаг байхаар тогтоох хэрэгтэй. Ямарч хүүгүй өгөх, бас нэг удаа л улс зээлийг гаргах, мөн нас барвал улс төлдөг байх хэрэгтэй. Ахин зээл өгөхгүйгээр нэг удаа тэр хүнд зээлийг өгдөг болгох хэрэгтэй.#энгэж амьд явхаар сайн үхсэн нь дээрдээ зүгээр бүгд огцор... Нэргүй луувирчид

  • А
    Алтанчимэг8 сар өмнө

    Зүв зүгээр өгч байсан тэтгэвэрийн зээлийг өвгөн Энхамгалан гэж хулгайч оролдоод....энэ хууль дүрэмтэйгээ үхэж далд ороосой

  • А
    Алтанчимэг8 сар өмнө

    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов....гэгчээр

  • З
    Зочин8 сар өмнө

    Тэтгэвэрийн Асуудлийг Өөрчиллөх Бид Ийм Өндөр Хүүтэй Зээллэг Авахгүй Байх Хэрэгтэы байнаЦагаан Сараар Элдэв Бэлэг Гэснээс Монгол Мөнгөө Өгцөөe Нэг Их Өрөнд ортолоо хийхээ болих Хугацаа нь Болжээ Бид Хэцүү Хатуу Төрд Байгаа

  • Ц
    Цэнд Аюуш8 сар өмнө

    Ахмадын тэтгэврийг улс тусдаа нэг банк шинээр нээгээд олгох хэрэгтэй. Бас хэрэв нас барьвал улс мөнгийг нь төлдөг байхаар тогтоох хэрэгтэй. Мөн ямарч хүүгүй өгдөг болох хэрэгтэй. Бид та нарт 20 наснаасаа эхлээд 60 нас хүртлээ нийгмийн даатгалын мөнгөө өгч ашиглуулсаны хувь буюу хадгалуулсны хүү гэж нэхдэггүй учраас дээрх бүгдийг улс хариуцах хэрэгтэй. Мөн ахмад настанд 3-н жилээр зээлсэн бол ахиж дуустал нь нэмж зээлийг өгөхгүйгээр тогтоох хэрэгтэй. Дууссан хойноо л авдаг байхаар тогтоох хэрэгтэй. Ямарч хүүгүй өгөх, бас нэг удаа л улс зээлийг гаргах, мөн нас барвал улс төлдөг байх хэрэгтэй. Ахин зээл өгөхгүйгээр нэг удаа тэр хүнд зээлийг өгдөг болгох хэрэгтэй.

  • У
    Уншигч8 сар өмнө

    Үнэхээр гутамшигтай юмаа. Тэтгэврийн зээл авах гэж 5 хоног бухимдсан. Хэлэх ч муу үг алга даа.

  • А
    Алтанцэцэг8 сар өмнө

    Зээлийн хүү 12 хувь байснаа нэг л мэдэхэд 18 болчихдог. Буцаад 12% болгомоор бна. Ямар асуудалгүй тэтгэвэр барьцаалсан зээл шүү дээ. Үхвэл үр хүүхэд нь төлдөг. Хадгаламжийн хүү 8-12% орчим бололтой. Интернет банкнаас харахад. Маш их шулдаг байгууллага бол банк гэдгийг бүгд мэднэ.

  • З
    Зочин8 сар өмнө

    Хүүхдүүд нь хөгшчүүлийнхээ юмыг бэлдээд өгөөч. Настангууд дараа нь сүүгээ аваг

  • И
    Иргэн8 сар өмнө

    Юу хуцаад байгаа малнууд вэ сар бүрийн 1-нд шууд суутгагддаг хамгийн найдвартай зээл ш дээ хүүг нь урьдчилаад бөөнд нь авчихдаг

  • Д
    Д8 сар өмнө

    Батлан даалт гэдэг хүнд тусаж бна

  • З
    Зочин8 сар өмнө

    Батлан даалт гэж том асуудал үүсэж бна

  • З
    Зочин8 сар өмнө

    500 тэрбум хулгай хийж байхад Ерөнхий сайд нь мэдээгүй гэж тэнэгтэнэ

  • З
    Зочин8 сар өмнө

    тэнэг засаг

  • З
    Зочин8 сар өмнө

    Иргэдээ боддоггүй, иргэдээ дээрэлхэж дарамталж, шулж мөлжиж байдаг нийгэм чинь энэ капиталист нийгэм юм уу эсвэл зөвхөн Монголд л ийм мөлжлөг тогтсон юм уу. Даатгалаас сар бүр шилжүүлэн өгч байгаа тэтгэврийн мөнгө хамгийн эрсдэлгүй мөнгө. Түүнийг нь барьцаалаад зээл болгон өгч байгаа нь бас л эрсдэл биш. Зээлдэгч үхсэн ч хамтран зээлдэгч, үр хүүхдүүд нь төлдөг ш дээ. Банк хэдэн ахмад настнуудаа хүндэтгээд зээлийн хүүгээ 5 хувьд ч хүргээд буулгаж болно доо. Сэтгэлгүй шулаачид

  • Э
    Энхээ8 сар өмнө

    Энэ зээл чинь барьцаагүй гэж юу яриад байгаа нь бүхэл бүтэн тэтгэврийн мөнгө нь сар бүр орж ирдэг харин ч барьцаатай зээл. Зээл аваад асуудал гарсан тохиолдолд ар гэрээр нь үлдсэн зээлийг нь төлүүлдэг биздээ.

  • О
    Оюунаа8 сар өмнө

    Тэтгэврийн мөнгө чинь хүний гарт орсон байнаа

  • З
    Зочин8 сар өмнө

    Тэтгэврийн насны хүмүүс зээлээ хугацаандаа бүрэн төлөх боломж нь бусад зээлээс бага мөн барьцаагүй учраас зээлийн хүү өндөр тогтож байгаа" гэж тайлбарласан юм юу гэсэн үгүү бусад зээл ч гэсэн хугцаатай л байдаг биз дээ харин ч тэтгэвэрийн зээл нь сар бүрийн 1 нд хугцаандаа төлөгддөг шудрага зээл юу ч хуцаад бгаа юм

  • З
    Зочин8 сар өмнө

    Одоо хүмүүс өндөр хүүтэй аплекейшин болон мөнгө хүүлэгч нараас л зээлж эхлэх байх даа ахмадуудаа бодоод банктай зөвшилцөөд улс батлан даах хэрэгтэй дээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Барьцаагүй зээл гэж юу гэсэн үг вэ. Тэтгэврийг нь барьцаалж байгаа юм биш үү.

  • T
    Tawilan8 сар өмнө

    Ард түмэн тэтгэврийн хөгшчүүлд хүү гэж гаргаж өөрсдөө баяжиж суугаагаа юү гэж бодож бна ....арай л биз дэ

  • Н
    Новшийн төр8 сар өмнө

    Хуцдаг хулгайчууд вэ. Тэтгэвэрийн сан хамгийн эрсдэлгүй саншдээ.

  • Б
    Батцэцэг8 сар өмнө

    za?

  • Z
    Zochin8 сар өмнө

    Монгол банкны үүрэг ч алга юм бна даа. Нэг л их том статустай

  • Б
    Би8 сар өмнө

    Залуу насандаа хийсэн хөдөлмөрийн хөлснөөсөө улсдаа түр хадгалуулчихаад өндөр настан болоод авах гэхээр зээл болоод хувирчихдаг энэ зарчмыг ойлгуулах хүн байна уу. Минийхээр бол төр банк 2 нийлээд цэвэрхэн луйвардаад байгаа харагддаг. Зээл нэрээр хүү тооцно, хураамж төлбөр авна.

  • З
    Зочин8 сар өмнө

    Тэтгэвэрийн. зээл. эрсдэл. байхгүй. зээл. шүү???????

  • З
    Зочин8 сар өмнө

    Бусад зээл шиг хугацаандаа төлөх боломж нь бга чхшиг хуцдаг чавганц вэ? Тэтгэвэр сар бүрийн нэгэнд орж бга. Хэлэх юмаа олж ядсан чаавка минь хөрсөн дээрээ бууж хуцаарай. Үгээ олж хуц, үсгээ олж зур чамд зориулав. Мөнхзаяа

  • Б
    Болд8 сар өмнө

    Ахмадууд ТЭТГЭВЭРЭЭ нэмүүлэх, хүү өндөр байгааг бууруулахыг л шаардсан шүү.

  • А
    Асуулт8 сар өмнө

    18 сар байхад 8 сая зээл авсан хүн тэгээд одоо 36 аан сараар сургачихсан юмаа одоо зээл гарах юмуу яах бол

  • З
    Зочин8 сар өмнө

    Төрийн банк тоон гарын үсгээр онлайнаар зээл ав гээд байгаа нь ахмадуудад ахадсан шаардлага. Хөл гар нүд муу хүмүүс тэр бүхнийг бүрдүүлээд авна гэдэг худлаа!! Яагаад банкан дээрээ иргэний үнэмлэхээ авч очоод зээл авч болдоггүй юм бэ?

  • Т
    Тагтаа8 сар өмнө

    Энэ Төрөөс төрсөн хулгайч нар чинь Банкнуудад хулгайлсан мөнгөө хадгалуулдаг учир Банкнуудын Төлөөлөлөн удирдах Зөвлөл учир энэ хулгайч нар Даатгалын эрсдэлийн сан гэж луйвраар иргэдээ давхар шулж Зээлийн хүүг өндрөөр тогтоож бгаа шүү

  • З
    Зочин8 сар өмнө

    Гадны банк чамд зээл өгч яг харагдана даа

  • З
    Зочин8 сар өмнө

    Олон улсын банк чамд зээл өгч яг харагдаач

  • З
    Зочин8 сар өмнө

    Зээл өгч байгаад нь баярлалаа.гомдоод байвал зээл авахаа болиоч.

  • З
    Зочин8 сар өмнө

    Цадаж ханадаггүй монопол эрх дархтангуудийг хязгаарлах цаг болсийн биш үү! Ер гадны банк оруулж ирж байж эднийг буулган авна. Өөр ямарч гарц байхгүй!

  • З
    Зочин8 сар өмнө

    Төрд хураалгасан мөнгөө бүгдийг нь авах зам л үлдэж дээ, эсвэл олон улсын банкыг оруулж ирэх хэрэгтэй.

  • D
    DR. ADITYA8 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    ИРГЭН8 сар өмнө

    Банкны мөнгө гэж байхгүй л дээ иргэдийн дээд тал нь нэг жилийн хугацаатай хадгаламжийн мөнгөөр ахмадуудад зээл олгдог байх тэгхээр хүний мөнгийг ямар ч барицаагүй баталгаагүй хөгшчүүлд авна гэсэн бологонд өгнө гэдэг нь боломжгүй гэдгийг ойлгохгүй байх шиг байна!!! Зарим ахмадууд хөөрхий өөрийхөө мөнгийг авая гээд байгаа шүү!!! Нэг бодлын шимтгэл төлсөн хүний хувьд байх л асуудал гэхдээ тийм мөнгө байхгүй!!

  • З
    Зочин8 сар өмнө

    Зээлиин хүүг өндөр тогтооно гдэг нь ямарч бодлого боловсруулах чадваргүй ердөөл ахмадуудаа шулсан арчаагүй өөрсдиигөө л бдсон шиидэл юм. Батлан даагчииг нь сн судлаад тэр хүнтэй нь хамтарсан хатуу гэрээг хиихэд л блношдээ.. Зээл авахаа больчихвол банканд ашиггүй блно биздээ..