АУДИТ: 10 аймгийн ДЦС барих төсөл ТЭЗҮ, зураг төсөв байхгүйгээс удааширч, үнийн өсөлтөөс хамаарч үргэлжлэх боломжгүй болжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 27 сек
40
legacy:2026/01/28cd51013c424f27ac67208deac0f39d.jpg

Монгол Улс, тэр дундаа нийслэлчүүд эрчим хүчний чадлын дутагдал болон цахилгаан станцууд дахь моралийн элэгдлээс үүдэлтэй гэнэтийн ослын улмаас цахилгааны хязгаарлалтад ороод буй. Өөрөөр хэлбэл 1982 онд 4-р цахилгаан ашиглалтад орсноос хойш 43 жилийн хугацаанд нэг ч цахилгаан шинээр ашиглалтад оруулаагүйн горыг иргэд, ААН-үүд "үүрч" байгаа юм. 2000 оноос хойш 10 гаруй эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр ярьж, заримынх нь суурийг босгосон ч улстөржилт зэргээс үүдэн, гацаанд орсон.

Тэгвэл ажил нь удааширсан эсвэл гацсан эрчим хүчний зарим төслийг аудитын байгууллагаас дараах байдлаар дүгнэсэн байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд шаардлагатай бараа материал, техник хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, дотоодын ажиллах хүчний тогтвортой байдалд тусгайлан анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь төслийг хугацаандаа хэрэгжихгүй байх эрсдэлийг бий болгож болзошгүй байна гэжээ.

Дээрх төсөл нь БНХАУ-ын 908 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа ба Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумыг хамарч Ховд голын Шижигтийн хавцалд баригдах жилд дунджаар 366 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх 90МВт хүчин чадалтай аж.

legacy:23b62507f7aa40f5949376761b744d98.jpg

Тэгвэл хамгийн ихээр хэл ам дагуулж, төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын "Бюксан инженеринг" компани нь "дампуурсан" 10 аймгийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын ажил гацсан байдлыг ингэж дүгнэжээ. Төслийн хүрээнд нийт 3 багц ажил хэрэгжүүлсэн гэх бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Төв аймагт 2022 онд гэрээ байгуулан барилга угсралтыг эхлүүлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 багц ажил 45.2 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн байна.

Харин Архангай аймгийн дулааны станцын сонгон шалгаруулалт амжилтгүй болж хэрэгжээгүй аж. Аудитын дүгнэлтээр, төслийн төлөвлөлтийн шатанд нарийвчилсан судалгаа, тооцоолол, ТЭЗҮ, зураг төсөв байхгүйгээс төслийн ажлын явц удааширч, үнийн өсөлтөөс хамаарч үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

legacy:7f95304312d44a9a8240b7cf27a6ef66.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Технологич БМҮ-ийн8 сар өмнө

    Шинээр барих бүх станцыг утаа шүүх цахилгаан эсвэл уутат шүүгчтэй, утаанаас хүхэрт нэгдэл суулгах утаацэвэр

  • З
    Зочин8 сар өмнө

    Томхон уурын зуух ч барьж чадахгүй хэмжээний л чадвартай байх юм Монгол улс эрчим хүчний компани ууд

  • З
    Зочин8 сар өмнө

    Цахилгаан станц биш шүү дээ. Малнуудаа

  • З
    Зочин8 сар өмнө

    энэ нэг муухай харцтай МАНгар луйварчингаас болж монгол даяараа хохирч байх гэж