Х.Нямбаатар: Ипотекийн сан байгуулахаар судалж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 47 сек
120
legacy:2026/02/nbaatarr.jpg

Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.

Тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар хэлэлцэж байна. Мөн барилга, дэд бүтцийн салбарын ААН-үүд тулгамдаж буй асуудлуудаа хуваалцан санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод хамгийн их бүтээн байгуулалт хийж, хөгжилд хувь нэмрээ оруулан, татвар төвлөрүүлдэг салбар бол барилгын салбар. Барилгын салбар хөгжихөд бодитоор саад учруулж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь техникийн нөхцөлийн асуудал юм. Дулаан хангамж, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцийн техникийн нөхцөлүүд дээр бэрхшээл тулгардаг. Цахилгаан хангамжийн асуудал ойрын нэг, хоёр жилийн хугацаанд шийдэгдэнэ гэж харж байна. Харин дулаан хангамжийн асуудалд хот Эмээлтийн 24 мВт, Дэнжийн мянгын 93 мВт-ийн станц болон, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Хан хиллс”-ийн 63 мВт гэх мэт дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмж байна. Энэ бол барилгын компаниудын төсөл эхлэх хамгийн том хүчин зүйл юм.

Мөн ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой.

Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байна. Гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд өртөг өндөртэй байдаг. Мөн барилгын салбарын өөр нэг хүндрэлтэй асуудал бол хууль эрх зүйн орчин. Барилгын норм, журам нь зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй стандартаар яваад байна. Үүнийг хөнгөвчлөх саналаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Барилгын хууль тогтоомжуудыг хойд Европын стандарт руу шилжүүлэх шаардлагууд байна” гэв.

Тэрбээр уулзалтын үеэр барилгын зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж байгаа болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал болгохоо илэрхийллээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Төр бүх юманд хутгалдахаа больчихвол зүгээр байна, мөрөөрөө амьдрах гэхээр өмнөөс чинь жаргаая гээд зүсэж орж ирээд цуслаад яваагаа больчихмоор байнаа

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • Д
    Д.Баатар

    Ийм санд хамрагдаж үзэх юмсан. Группт ТЭТГЭВЭРИЙН хүнд ипотeкийн зээл о Өгдөггүй юм билээ. Би манай гэр бүл цахилгааны шийдтэй ОО-ийн өрөөнд 28 жил амьдарсан энэний талдан нь СӨХ-д жижүүр цэвэрлэгчийн ажлыг хийж байгаад цомтголд орсон билээ. 2024-ын12-сард СӨХ-ИЙН дарга солигдож ЭНХТУЯА нөхөр шүүхээр албадан гардуулан гэж шүүхэд өгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлангаар шийдвэрлэж ОО-ийн өрөөг минь хуулиар надаас авлаа.Нэг хөлгүй 66 хүрч яваа надад хууль ингэж орон байргүй болгосон. Хэдэн дүү нарийндаа болон Хүргэнийхээрээ өдөр хоногийг өнгөрөөж явандаа. Орон сууцны болсон надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үнэн юм даа

  • З
    Зочин

    Ямар их бизнес бээ. Хувиараа бизнис хиймээр юмдаа

  • З
    Зочин

    Хэнд зориулсан сан юм дээ хэний мөнгөөр сан үүсгэж хэн хүртэх юм бол түрүүчин сангууд буруу гараар ороод бяртай байж ичихгүй сангуудаас хүртээд дууссан юм бишүү хошин шог шиг өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүй гээд байдаг даа буруу ажлаа дахих хэрэг байна уу амташсан байх л даа эд нар

  • З
    Зочин

    Азтайл хүн юм атаархаж үхлэээ юу лалрууд

  • З
    Зочин

    Дэмий бхаа өмнөх сангуудыг тоночихоо биздээ

  • И
    И

    Элдэв сан байгуулж идэж ууж ханахгүй хулгайчууд юмаа ?

  • З
    Зочин

    Юм болгонд орохоо болио

  • Z
    Zochin

    Ифотекийн байрны очер гээл хэдэн жилийн өмнө нийслэлээс бүртгээд байсан даа . Тэрийгээ нэг судлаад эргэж хармаар юм аа

  • З
    Зочин

    Ха ха энэ цаг үеийн дүр эсгэсэн л луйварчин гэж

  • З
    Зочин

    Шаа бандиа