Найруулагч Б.Тамирын бүтээл “Тусгаар тогтнол“ түүхэн кино ТУН УДАХГҮЙ нээлтээ хийнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2026/02/IMG_5855.jpeg

Монголын кино урлагт түүхэн сэдэвт, гүн утга агуулгатай бүтээлүүд ховорхон төрдөг. Тэгвэл түүхэн киноны төрлөөр өөрийн байр суурь, туршлагыг хэдийн харуулж үзэгчдийн анхаарлыг татаж чадсан найруулагч Б.Тамир энэ удаад зохиолч Тодко Самсоны "Үр хөврөл" зохиолоос сэдэвлэсэн түүхэн уран сайхны бүтээлийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Энэхүү кино нь зөвхөн түүхийг өгүүлэхээс гадна эх орон, үнэ цэн, хувь хүний сонголт, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө үндэстний оршихуйн тухай өгүүлэх бөгөөд өнгөрсөн түүхийг зүгээр нэг харуулах бус Монгол хүний сэтгэлгээ, үзэл санаа, эх оронч байдлыг уран сайхны хэлээр илэрхийлсэн гэдгээрээ онцлог болж монгол хүн бүрийн зайлшгүй үзэх ёстой уран бүтээл болсон гэнэ.

Мөн кино дүрүүдэд Монголын тайз дэлгэцийн хамгийн нэр хүндтэй, монголчуудын хайртай жүжигчид нэгэн дор цугларсан нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Ийнхүү хамгийн өндөр хүлээлттэй байгаа энэхүү "Тусгаар Тогтнол" хэмээх түүхэн кино нь тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн ноён ханд ядахнаа сахалгүй тогломоор доо.

  • З
    Зочин

    Өөрөө гол дүрд нь тоглоод шаана. Тэгээд нөгөө хэд нь бүгд тоглоно. Уйдаж үхмээр юм болно доо. Шинэ дүр төрхийн эрэл хайгуул гэж байхгүй болсон бид нар бүгдийг чадна гээд л баахан улиг болсон 1 дүрээсээ гарч чадахаа больсон баахан далдагнуур нөхдүүд гарна биз.

  • З
    Зочин

    Амжилт хүсье

  • З
    Зочин

    ee nusan burantagnuud iim kino hiij chadahguee, tomchuud hiih yostoi