Б.Ачбадрах 55 дугаар байрт шалгарч, замаа амжилттай дуусгалаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2026/02/628332680_1347220790772401_5417203064045749965_n.jpg

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10+10) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.

Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.

Ташрамд сонирхуулахад тэмцээний эхний 4 байрт Норвеги, Францын тамирчид жагссан бол Ази тивийн төлөөллөөс Япон улсын тамирчин 22 дугаар байр эзэллээ.