СБД-ийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3 dugaar emneleg/emch/1.jpg

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Үндсэн барилгын каркас, фасад, өрлөгийн ажлууд бүрэн дуусаж, дотор засал болон гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол, авто замын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гадна тохижилтын талбайн суурийн бетон цутгалтын ажил мөн дуусаад байна.

legacy:emch/goo saihnii emch/2.jpg

Уг бүтээн байгуулалт нь нийт 2.9 га буюу 29920 ам метр талбайд хэрэгжих бөгөөд гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг, гүйлт болон дасгалын талбайтай цогц спортын орчныг бүрдүүлэх юм. Ингэснээр иргэд ногоон байгууламж, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэнэ.

legacy:emch/goo saihnii emch/3.jpg legacy:emch/goo saihnii emch/4.jpg legacy:emch/goo saihnii emch/5.jpg