Албан өрөөндөө архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь халж, цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:sheedeg.png

Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын зарим албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, зарим нь бие зассан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан энэ сарын 19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Бүүр нэг өлөн лалрууд баар буудалд ороод явдаж тэндээ заваараачдэээ

  • T
    T6 сар өмнө

    Яасан ч олон дарга дэд дарга нар вэ кккк энэ олон дарганцаруудыг цөөлөөч, хийх ажилгүй болхоороо ийм бгаа юм

  • Т
    Тэмүүл6 сар өмнө

    Бандааж гантулга гэдэг шиг шээс сэрээтэр нэрээр үлдсэн насаа барах нь дээ хөөрхий.

  • З
    Зочин6 сар өмнө

    Нам нь татаад авчих байлгүй дээ том артай бол өөр газар очоод дарга болох биз аль намынх нь юм бол доо

  • З
    Зочин6 сар өмнө

    Ийм гөлийсөн юмнуудад арга хэмжээ авах багадана

  • З
    Зочин6 сар өмнө

    Хурдан арга хэмжээ авчээ.

  • З
    Зочин6 сар өмнө

    Зөв. Цүнх баригчдын арми төрд шургалсны уршиг ингээд дуусахгүй ээ.