О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “Бүхэлдээ хууль зөрчсөн“ гэж үзлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 2 мин 4 сек
110
legacy:magnai/MPA PHOTO 2019-12-2325 copy.jpg

Анхан шатны шүүхээс Э.Болорчулуун, Ц.Шижир, О.Магнай, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Б.Бямбацогт, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул, Г.Идэрчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч нарын хувьд буюу:

Шүүгдэгч Б.Цогжаргал, Х.Саруул нарт холбогдох “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгаж,

-Шүүгдэгч О.Магнайд холбогдох “Их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж,

-Шүүгдэгч Г.Идэрчулууны “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдыг заналхийлсэн” үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Б.Батцэрэн, Г.Идэрчулуун нарт холбогдох мөн “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийн зүйлчлэлийг “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулдаг ба нөгөө талаас, бусдыг залилан мэхэлснээр хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй тул тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж байх ёстой аж.

Тиймээс шүүх шүүгдэгчид ямар гэмт санаа хэзээ үүссэн, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тал бүрээс нь бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах, цагаатгах бүхий л нотлох баримтуудыг харьцуулах байдлаар шүүгдэгч нарын гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн дарааллыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл, оролцоо, гэм буруу, учирсан хор уршигт нь нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэм буруугийн хэлбэр, санаа зорилгыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь гэмт этгээдийн өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, шүүхээс хууль ёсны шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Дарваан муу санаатай хог шорондоо орвол яг таарна

  • З
    Зочин6 сар өмнө

    Shorond hiih heregtei .!!

  • З
    Зочин6 сар өмнө

    Шүүх байгууллага тоглоомын байгууллага болж дээ. Хайран сайхан мэргэжил ажлаа мөнгөнөөс болж хулгайчуудад доромжлуулаад л байж дээ. Шүүхд ямар ч нэр хүнд алга болж. Үндсээр соль.

  • З
    Зочин6 сар өмнө

    Нүгэл л нүдээр гарах цаг ирэх биз дээ

  • И
    И6 сар өмнө

    МОНГОЛЫН ШҮҮХ СӨНӨТҮГЭЙ.

  • З
    Зочин6 сар өмнө

    энэ одоо Монголын шүүх арай ичмээр юмаа,бүгдээрээ л аймшигтай залилан луйвар хийсэн хулгайч нараас хахууль авсан байна.Хууль тэгш үйлчлэх ёстой.Гутамшиг юмаа.Бүгдийг нь дэлийг нь нөмрүүл

  • З
    Зочин6 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • И
    Иргэн6 сар өмнө

    Тэгээд анхан шатны шүүхийн шүүгчдийн хахууль авсан буруу шийдвэрийг энэ мэтчилэн зүгээр өнгөрүүлж дээд шатны шүүгч нь засаж залруулдаг байдал хэдий болтол үргэлжлэх вэ??? Анхан шатны шүүхийн шийдвэрийг ялахгүй яваад байвал утаггүй шүү!!!

  • Т
    Тэмүүл6 сар өмнө

    Яана даа хэдүүлээ яана даа. Уймраа хүн хажуу дахь хүмүүстээ өчнөөн лайтай байдагсан. Шүүх ингээд байхаар чинь улс орон уймрахаас өөр яахын? Үнэндээ хэлэх үг алга. Ер нь анхан шатны шүүх байх хэрэг байна уу? Шууд алгасдаг болъё

  • И
    Иргэн6 сар өмнө

    Тийм байлгүй дээ. Иргэд тэнэг биш харж л байгаа.

  • Ү
    үтөжы6 сар өмнө

    ёоёоёо монголын шүүхээр адгийн луйварчин магнай хүртэл тоглодог боллоо, шившиг2